ⓘ Free online encyclopedia. Did you know? page 227

Наурузбег

Наурузбег нь Жанибегийн хүү, Хөх Ордын хан байв. Тэрбээр өөрийн ах Кульпаг алж хаан ширээг авсан бөгөөд ах нарынхаа адил дөнгөж нэг жил болоод үхжээ. Түүний үхлийн шалтгаан тодорхойгүй. Наурузбег үхсэнээр тус ордод анархи байдал ноёрхож, янз бүри ...

Чонжу ван

Чонжу - Чусонь улсын 22-р эзэн ван. Тэрээр өвөг эцэг Ёнжу вангийн өвийг хаан залган авч, 24 жил хаанчлаад хөвүүн Сүньжу ванд залгуулжээ. Тэр олон зүйлийг шинэчилсэн.

Цэвээндоржнамжил

Цэвээндоржнамжил нь Галданцэрэнгийн хүү бөгөөд Зүүнгарын хаант улсыг удирдаж байсан. 14 насандаа эцгийн орыг залгамжилж, 4 жилийн дараа Лхамдаржаад хорлогдож үхсэн. түүний үеэс эхлэн тус улс дахь хаан ширээний төлөөх тэмцэл эхэлсэн.

Чонжун ван

Чонжун ван нь 1398-1400 он хүртэл Чусонь улсыг удирдаж байсан. Тэрээр төрийн эргэлт гаргаж төрсөн эцгээ хаан ширээнээс нь түлхэн унагаж өөрөө хаан ширээнд заларсан. Гэвч 1400 онд дүү И Пань Вон буюу ирээдүйн Тэжун ванд алуулжээ.

Пужан

Пужан хаан нь Кугүрёо улсын сүүлчийн эзэн хаан байсан агаад НТӨ668 онд Тан улс болон өвөг нэгт Шилла улсын хамтарсан довтолгооноор устсан бөгөөд хожим Бохай хэмээн нэрлэгдэн үүсэн бий болсон.

Хоньжун ван

Сүньжун ван нь 1094-1095 оны хооронд Курё улсыг захирч байсан 14 дахь ван юм. Курёсад өгүүлснээр тэрээр 9 настайдаа ван болсон. Гэвч 1 жилийн дараа түүний эсрэг И Жа И хэмээгч бослого гаргаж түүнийг суудлаас нь авч хаян оронд нь түүний авга ах Ва ...

Ёнжу ван

Ёнжу - Чусонь улсын 21-р эзэн ван. Тэрээр ах Кёнжун вангийн хаан өвийг залган авч, 52 жил хаанчлаад ач хөвүүн Чонжу ванд залгуулжээ. Тэр Күнзийн суртлыг дээдэлж байв. Түүний эх нь харц гаралтай Чүэ Сүгбин байсан бөгөөд эцэг Сүгжун вангийн бага ха ...

Английн I Вильгельм

Английн I Вильгельм буюу Байлдан дагуулагч Вильгельм нэрээрээ алдаршсан тэрээр 1035 - 1087 онуудад Нормандийн херцог, 1066 оноос Английн хаан ширээнд суужээ.

Талику

Талику нь 1308-1309 оны хооронд Цагадайн улсыг захирч байсан. Тэрээр 1308 онд Кунжик ханыг нас барсаны дараа хаан ширээг булаан авсан. Гэтэл 1309 онд Дува ханы хүү Кебек түүний эсрэг бослого өдөөжээ. Улмаар Кебек Таликуг ялснаар Цагадайн улсын ха ...

Кёнжун ван

Кёнжун - Чусонь улсын 20-р эзэн ван. Тэрээр эцэг Сүгжун вангийн хаан өвийг залган авч, 4 жил хаанчлаад дүү Ёнжу ванд залгуулжээ. Түүний үед ордны тэмцэлтэй байв.

Таньжун ван

Таньжун - Чусонь улсын 6-р эзэн ван. Эцэг Мүньжун вангийн өвийг залган 3 жил хаанчлаад хүчгүйн гайгаар Сэжу ванд хаан суудлаа алдсан. 1698 онд Таньжун нэрийг нэхэн хүртсэн.

Мёнжун ван

Мёнжун - Чусонь улсын 13-р эзэн ван. Эх өөр ах Иньжун ванг залган 22 жил хаанчлаад угсаа залгах хан хүүгүй болсон байсан тул Соньжу ванд хаан өвөө үлдээн одсон. 12 насандаа улсын ван болсон түүний хаанчлалын ихэнх жилд түүний нэрээр Мүньжон хатан ...

Тэжу (Курё)

Тэжу буюу Ван Гон нь 918-943 онд Курё улсын ван байсан анхны хүн юм. Тэрээр 918 онд өөрийн ван Гүн Ег хороож оронд нь ван болж Курё улсыг байгуулаад, 936 онд Солонгосын хойгийн 3 улсыг нэгтгэж чадсан.

Дарамшир хатан

Дарамшир - хонгирад аймгийн монгол хүн бөгөөд 1332 онд 7 настай Ринчинбал хаантай урагласан боловч 40 хоноод бэлэвсэрсэн. Түүнээс хойш 32 жил амьдраад Дайду нийслэлийг алддаг 1368 онд өвөг дээдсийн сүмд таалал төгсчээ.

Кульпа

Кульпа өөрийн ах Бердибегийг авч хаян гарч ирсэн бөгөөд 1359-1360 онд Алтан Ордын хан байсан. Нэг л жил хаанчилсны эцэст Кульпа 1360 онд өөрийн дүүд алуулжээ.

Тинибег

Тинибег 1341-1342 онд Алтан Ордын хан байсан. Тэрбээр өөрийн эцэг Өзбегийг залгамжлан гарч ирсэн бөгөөд түүний дараагаар дүү Жанибег нь хан болсон. Тинибег Зүчийн улсын зүүн хил хязгаараар Цагадайн цэргийн эсрэг тулалдаж байхдаа өөрийн дүү Жанибе ...

Хёньжун ван (Курё)

Хёньжун ван нь 1009-1031 оны хооронд Курё улсыг захирч байсан 8 дахь хүн юм. Түүний хаанчлалын жилүүдэд Курё-Киданы 2.3-р дайнууд өрнөж,1019 онд Гужугийн тулалдаанаар тус дайнд ялсан. 1031 онд Кэсон хотод таалал төгссөн.

Мукжун ван

Мукжун ван нь 997-1009 оны хооронд Курё улсыг захирч байсан 7 дахь хүн юм. Тэрээр 980 онд Кёнжун вангийн хүү болон Хонэй хатнаас мэндэлсэн. Ван байхдаа найр цэнгээнд дурлаж байгаад 1009 онд Ган Жу жанжинд хорлогдон үхсэн.

Гёнсун ван

Гёнсун ван нь 927–935 оны хооронд Шилла улсыг захирч байсан 56 дахь сүүлчийн ван юм. Тэрээр 927 онд Шилла улсын ван болж, 935 онд Курё улсын Ван Гон вангийн цэрэгт нийслэл хотоо алдсанаар 992 жилийн түүхтэй тус улс мөхсөн. Гэсэн хэдий ч Ван Гон в ...

Үрүчи

Үрүчи бол Чингис хааны нэгэн татвар эмээс төрсөн 5 дахь хүү нь юм. Түүний тухай Юань улсын сударт тэмдэглэжээ. Тэрээр Алтан улсын баруун нийслэл Юньжун буюу одоогийн Датун хотыг бүслэн байлдах үед залуудаа энджээ. Үр хүүхэдгүй.

Альфонсо I

Альфонсо I нь Арагон ба Наваррын хан. Хан ширээнд 1104 - 1134 онуудад сууж байв. Санчо Рамиресын удаах хүү. Ах Петро I нь эрэгтэй хүүхэдгүй байсан тул түүний орыг Альфонсо залгамжилжээ.

Сергей Степашин

Сергей Вадимович Степашин нь 1999 онд богино хугацаанд Оросын ерөнхий сайдын албыг хашсан улс төрч юм. Холбооны аюулгүйн албаны даргаар ажиллаж байх үед нь Будённовскийн барьцаалалт гарч, энэ явдлын хариуцлагыг хүлээн огцорч байсан Степашин ерөнх ...

Роберт Кеннеди

Жозеф Патрик Кеннедийн хүү, АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Фицжералд Кеннедийн дүү АНУ-ын Ерөнхий прокурор юм. Мэрилин Монрогийн үхэлд ах дүү улс төрчид болох ерөнхийлөгч Жон Кеннеди, Ерөнхий прокурор Роберт Кеннеди нартай янаг амрагийн харилцаат ...

Алгуй

Алгуй нь Цагадай ханы хүү Байдарын хөвүүн нь юм. 1260 онд Аригбөх Хархорум хотод хаанд өргөмжлөгдөхөд талд нь орж, улмаар түүний тусламжтайгаар Ургана хатан болон балчир хан Мубарак шах нарыг огцруулж өөрөө Хан болсон түүнийг Цагадайн улсыг албан ...

Кебек

Кебек хан нь Цагаадайн хант улсын Дува ханы хүү юм. 1308-1309, 1316-1325 оны хооронд тус улсыг захирч байсан. 1309 онд ах Эсэнбөхийг сууринд залсан. 1316 онд түүнийг нас барсны дараа дахин хан болсон.

Кунжик

Кунжик нь Цагадайн улсын хан юм. Тэрээр Дувагийн хөвгүүн болно. Аавыгаа нас барахад Кунжик залгамжлан Хан болсон хэдий ч жил л хаанчлаад 1308 онд нас баржээ.

Чанши

Чанши нь Цагадайн улсыг 1335-1338 оны хооронд тус улсыг захирч байсан. Тэрээр Дува ханы хүү Эбүгэн вангийн хүү юм. Чанши хан нь Христийн шашинтан байсан бөгөөд хан сууринд заларсны дараа ч гэсэн Исламын шашинтаны эсрэг үйл ажиллагааа явуулж байса ...

Бузан

Бузан нь Цагадайн улсыг 1334-1335 оны хооронд төр барьсан. Тэрээр Дува Төмөрийн хүү. Авга ах Тармаширин нас нөхчсөний дараа хан ор суусан. Богино хугацааны дараа үеэл Чаншид хорлогдсон.

Дува Төмөр

Дува Tөмөр нь 1329-1330 оны хооронд тус улсыг богино хугацаанд захирч байжээ. Богино хугацаанд тус улсыг захирсан. Удалгүй эх өөртэй ах юмуу дүү Тармаширинд хорлогдон таалал төгссөн. Түүний хан ор суусан үеийг түүхчид их эргэлзээтэй үздэг бөгөөд ...

Убаши

Убаши нь 1762-1771 оны хооронд Халимагийг удирдаж байсан сүүлчийн хан юм. 1771 онд Торгуудын 5 айимгийн нийт 250000 хүнийг авч эх нутаг Зүүнгарын зүг хөдөлсөн урт аянаа эхлүүлсэн бөгөөд нутагтаа ирээд ердөө 20000 хүрэхгүй хүнтэй үлдэж, улмаар Ман ...

Дэмчигийн Галдан

Сайн ноён хан аймгийн Хан хөгшөний хүрээний гавж 1880-1938.02.11нд онцгой эрхэт комисс. Ёнзонхамба Ц.Лувсанхаймчигийн эсэргүү бүлэгт элссэн.Гишүүн элсүүлсэн Цуурхсан гэх үндэслэлээр буудан алах ялаар шийтгүүлсэн. Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгал ...

Хайду (хан)

Хайду нь Бодончарын гуч хөвгүүн юм. Түүний амьдарч байсан он цаг нь XI зууны сүүл үеийн үйл явдал бололтой. Түүний өвөг эцэг нь Мэнэн Тудун, эцэг нь Хачи хүлүг юм.

Нацагдорж Балдангийн

Нацагдорж Балдангийн. 1890 онд Сайн ноён хан аймгийн Хан хөгшин уулын хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Ховд сумын нутагт төржээ. Найман настайгаасаа дуулж" Ар хөвч”," Хүүхэн хутагт”," Алтан богд” зэрэг дуугаараа" Арц гурван богдын орилоо Нацаг” ...

Хунгиран

Хунгиран нь Зүчи ханы ахмад хүү Орда ханы 4-р хүү нь юм. 1251-1280 оны хооронд Ордагийн улсыг захирч байсан. Түүний намтар тодорхойгүй. Үр хүүхэдгүй учраас том ах Сартагтайн хүү Хүйнчи залгамжилсан.

Чака

Чака бол Зулу омгийн ахлагч юм. Тэрээр Зулу омгийн армид шинэчлэлт хийснийхээ үр дүнд өмнөд Африкийн ихэнх хэсгийг байлдан дагуулж, Зулугийн хаант улсыг байгуулсан юм.

Сорхохан

Сорхохан бол Их Монгол улсын бэхи бөгөөд Өгэдэй хааны охин. Тэрээр эмэг эх Бөртэ үжингийн Хонгирад аймгийн Нахэ гийн хатан болжээ. Түүний нөхөр Нахэ нь Бөртэ хатны дүү Анчин ноёны ач хүү юм. Түүний тухай Юань улсын судрын Гүнжийн илтгэл д товч на ...

Шюйлюйчюаньчюй шаньюй

Шюйлюйчюаньчюй бол Хүннүгийн шаньюй юм. МЭӨ 68-60 онд тус улсыг захирч байв. Хүлүгү шаньюйн хүү, Хуяньдигийн дүү. Түүнийг Жюаньчю хатан нь МЭӨ 60 онд хорлож нөгчөөв. Улмаар Жюаньчю хатан төрийн эргэлт гаргаад өөрийн амраг Уяньгюйди-г шаньюй болгов.

Иньжун ван

Иньжун - Чусонь улсын 12-р эзэн ван. 1544 онд эцэг Чүнжун ванг нас барахад 1 жил шамдан төрийн хэргийг шинэтгэж байгаад өвчнөөр өөд болсон. Түүх бичигт оргүй боловч өргөсөн эх Мүньжон хатан түүнийг хорлож хүү Мёнжунгаа ван болгосон байж болох юм ...

Ерөнхий цэргийн байлдаан

Ерөнхий цэргийн байлдаанд явган танкийн цэрэг нь гол, нэгтгэн зангидах үүргийг биелүүлдэг учир тэд зөвхөн өөрийн мэргэжлийн цэргийнхээр зогсохгүй, бусад бүх төрөл мэргэжлийн тусгай тактикийг хамтатган авч үзэн, өөр хооронд нь уяалдуулан зохицуулн ...

Үүргээ судлах

Цэргийн албан хаагчийн байлдааны үүрэг нь түүний байлдааны талбар дээр эзлэх байр суурь, хүлээх хариуцлагын илэрхийлэл байна. Иймээс байлдааны үүргийг нэгдүгээрт, ямар нэг хоёрдмол утгагүйгээр, яв цав зөв ойлгосон байх учиртай. Хоёрдугаарт, байлд ...

Тусгаар тогтнох эсэх санал хураалт

Бүх ардын санал хураалтын онцгой нэг хэлбэр нь тусгаар тогтнох эсэх санал хураалт юм. Босго хувь доор хаяж 50% дэмжлэгийг шаардана. Тэгэхдээ заавал 50% байх албагүй. Түүнээс дээш байх тохиолдол ч бий. Тусгаар тогтнолын төлөөх санал босго хувийг д ...

Bounded buffer problem

Bounded Buffer нь ихэнхдээ синхрончилсон график дүрслэлийн үндсэн элемэнт хүчийг тайлбарлахад хэрэглэгдэнэ. Завсрын хадгалагч нөөцийг аль нь нэг мэдээлэл бариж байх чадвартай гэж бид авч үзэж байгаа. Харилцан үл зөвшөлцөлийн дохио нь завсрын хадг ...

Дельтаметрин

Дельтаметрин нь пиретроид эфирийн инсектицид. Худалдааны нэрүүд: декаметрин, суперметрин, бутофлин, сплэндер, дельтацид, к-отрин, к-обиоль, к-отек, бутокс, веста, децис, фас, NRDC-161

Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд

Тагтаа Паблишинг хэвлэлийн газраас орчуулагч Жалан-Аажавын Тэгшзаяагийн эмхтгэж, орчуулснаар 2016 онд гарсан ном. Тус номд Франц Кафкаг үгийн урлагт суутнаар дархалсан цуут бүтээлүүд болох" Хувирал” туужийн шинэ орчуулга багтсанаас гадна" Мацаг б ...

Боловсруулсан мах

Боловсруулсан мах гэж аливаа махан түүхий ба болгосон хүнсийг амтыг нь сайжируулах эсвэл хадгалах хугацааг нь уртасгахын тулд өөрчилөн боловсруулсанг хэлнэ. Хамгийн үндсэн боловсруулалтын арга нь давслах, хатаах, даршлах, утах болно. Боловсруулса ...

РН

рН - устөрөгчийн ионы концентрацийг илэрхийлэх хэмжигдэхүүн. рН нь устөрөгчийн ионы сөрөг аравтын логарифмтэй тэнцэнэ. Саармаг орчинд рН = 7, хүчиллэг орчинд pH < 7, шүлтлэг орчинд pH > 7 байдаг.

Бахмут

Бахмут - Украин улсын Донецк мужийн харьяа хот. Бахмут хот Бахмут голын эрэгт Донецкоос хойш 89 км зайтай оршдог. Газар нутаг: 41.6 км². Хүн ам: 77.952 хүн 2012 оны тооцоо.

Ужгород

Ужгород бол Украин улсын баруун захын Закарпат мужийн засаг захиргааны төв хот юм. Хотын дундуур урсдаг Уж голын нэрээр нэрлэгдсэн бөгөөд мажараар Унгвар гэдэг нь мөн ийм утгатай юм. Ужгород хот 65 км² газар нутагтай. Д.т.д. 120 м өндөрт ой модоо ...

Хмельник

Хмельник - Украин улсын Винниц мужийн харьяа хот. Хмельник хот Винницээс баруун хойш 67 км зайтай. Газар нутаг: 20.5 км². Хүн ам: 28.217 хүн 2013 оны тооцоо.

Ладыжин

Ладыжин - Украин улсын Винниц мужийн харьяа хот. Ладыжин хот мужийн төв Винницээс 114 км зайтай. Газар нутаг: 20 км². Хүн ам: 22.800 хүн 2013 оны тооцоо.