ⓘ Ульяновск муж

Татарстан

Бүгд Найрамдах Татарстан Улс бол Оросын холбооны нэгж юм. Ижилийн холбооны тойрог, Ижилийн эдийн засгийн бүст багтана. Нийслэл нь Казань. Дэвсгэр нутгийн талбай - 68.000 км 2 Монголынхтой зүйрлэвэл Увс аймаг шиг. 2010 онд 3.786.488 хүн амтай гэж тоологдсон нь ОХУ-ын одоогийн холбооны 83 нэгжээс 8-рт, 21 БНУ-аас 2-р олон Башкортостаны дараах хүн амтай нь гэж үзэгдэнэ. Хүн амын 53% 2.012.571 нь Татар, 39.7% нь Орос. Орос хэлнээс гадна Татар хэл албан ёсны эрхтэй. ЗХУ-ын үед Автономит Бүгд Найрамдах Улсын статустай байсан бөгөөд ОХУ байгуулагдахад Бүгд Найрамдах Улс болжээ. Татарстан нь 1992 ...

Чуваш

Бүгд Найрамдах Чуваш Улс нь Оросын Холбооны Улсын Ижил Мөрний Холбооны тойрогт хамаарах бүгд найрамдах улс юм. Нийслэл нь Чебоксары (Чуваш хэлээр Шупакшар).

Ижил Мөрний Холбооны тойрог

Ижил Мөрний Холбооны тойрог нь Оросын Холбооны Улсыг бүрдүүлэгч 7 Холбооны тойргийн нэг юм. Тус Холбооны тойрог нь Оросын Европын хэсгийн зүүн өмнөд хэсэгт оршино. 2002 оны тооллогоор 1.038.000 км² газар нутагтай Ижил Мөрний Холбооны тойрогт 31.154.744 хүн оршин сууж байжээ. 2008 оны 5 сарын 12-ноос тус Холбооны тойрог дахь ОХУ-ын ерөнхийлөгчийн элчээр Григорий Рапота томилогдон ажиллаж буй. Ижил Мөрний Холбооны тойрогт 14 субъект багтдаг бөгөөд доорх жагсаалтад өөртөө засах өргөн эрх бүхий, үндэстний цөөнхүүдийн Бүгд Найрамдах Улсуудыг одоор тэмдэглэв:

                                     

ⓘ Ульяновск муж

Ижил мөрнөөр мужийн нутаг дэвсгэр харьцангуй өндөрт өргөгдсөн баруун хэсэг, нам дор газар болох зүүн хэсэгт хуваагдана. Хойд талаараа Татарстан, Чуваш, зүүн талаара Самара муж, өмнө талаараа Саратов муж, баруун талаараа Пенза муж, Мордоватай хиллэнэ.

1 сарын дундаж температур -13 хэм, 7 сарынх +19 хэм бөгөөд жилийн хур тунадасны дундаж хэмжээ нь 400мм.

Нутгийн 4-ний 1-г ой мод эзэлнэ. Үржил шим сайтай хөрстэй тул газар тариалан өргөн дэлгэрсэн.

                                     

1. Түүх

1430-аад оноос Казанийн ханлигийн бүрэлдэхүүнд багтаж байв.

1648 онд одоогийн Ульяновск хот байгаа газарт бэхлэлт баригдан, Симбирск гэж нэрлэгдэв. 1671 онд Степан Разины удирдсан бослогын үед казак цэргүүд, Оросын армийн шийдвэрлэх тулаан энд болсон.

18-р зууны үеэс оросууд олноор суурьшиж эхлэв.

1924 онд Ленинийг нас барахад түүний дурсгалыг хүндэтгэн Симбирскийг Ульяновск гэж нэрлэх болов.

1943 оны 1 сарын 19-нд мужийн статустайгаар зохион байгуулагдсан байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед Москва, Ленинградаас олон үйлдвэр, боловсролын байгууллагууд шилжин ирж ажиллаж байв.

                                     
  • Киров муж хойд талаараа Удмурт хойд, зүүн хойд Башкортостан зүүн, зүүн өмнөд Оренбург муж зүүн урд Самара муж урд Ульяновск муж урд, баруун
  • оршино. Баруун талаараа Нижегород муж хойд талаараа Мари Эл, зүүн талаараа Татарстан, өмнөд талаараа Мордова болон Ульяновск мужтай хиллэнэ. 1, 346, 300 оршин
  • Башкортостан Чуваш Киров муж Мари Эл Мордови Нижегород муж Оренбург муж Пенза муж Пермийн хязгаар Самара муж Саратов муж Татарстан Удмурт Ульяновск муж
  • Польш улс хиллэдэг. Мөн усаар зааглагдаж, Америкийн Нэгдсэн Улсын Аляска муж Швед, Дани, Турк, Япон улстай ойр оршино. Дэлхийн хамгийн том болох 17, 075