ⓘ Бат-Ям

2020 оны Израилын парламентын сонгууль

2020 оны Израилын сонгууль нь 2020 оны 3 сарын 2-нд явагдсан. Сонгуулиар 23-р Кнессетийн 120 гишүүд сонгогдсон. Сонгуулийн дүн нь улс төрийн мухардалд орж, Ликуд, Кахоль-лаван нар эвслийн тохиролцоонд хүрч засгийн газар байгуулагдсан.Тохиролцооны дагуу ерөнхий сайдын суудал нь Биньямин Нетаньяху, Бени Ганц нарын хооронд эргэлдэж, Бени Ганц 2021 оны 11-р сар хүртэл Ерөнхий сайдын орлогчоор томилогдохоор болсон. Энэ сонгууль нь 2019 оны 4, 9-р сарын Кнессетийн сонгуулийн дараа үргэлжилсэн улс төрийн мухардалын дараа явагдсан.

                                     

ⓘ Бат-Ям

Бат-Ям - Израилын Тел-Авив дүүрэгт, Газар дундын тэнгисийн эрэг дээр Яфо хотоос өмнө зүгт оршдог хот. Холон, Ришон-ле-Цион ба Тел-Авив хотуудтай хиллэдэг. Дагуул хотуудтайгаа хамт "Их Тел-Авив"-ын нэг хэсэг юм. Хотын хүн амын ихэнх хэсгийг хуучин ЗХУ-аас ирсэн цагаачид бүрдүүлдэг.

Хот нь үндсэндээ олон давхар барилгуудтай. Бат-Ямын аж үйлдвэрийн бүсэд нэхмэл эдлэл, металл боловсруулалт, хэвлэл, бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл зэрэг чиглэлтэй олон тооны аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг. Бат-Ямд үйлчилгээ, худалдааны салбар хөгжсөн. Бат-Ям хотын хүн амын ихэнхи нь Гуш-Дан бүсийн бусад хотуудад ажилладаг.

Хотын боловсролын системд бараг 30 мянган сурагч суралцдаг. Бат-Ямд 119 цэцэрлэг, 28 бага сургууль 1-6 анги, эдгээрээс 8 нь төр-шашны боловролын системтэй, 5 ерөнхий боловсролын дунд сургууль 7-12 анги ба технологийн чиглэлтэй 7 дунд сургуулиуд ажиллаж байна.

Бат-Ям хотын захиргаа нь хэд хэдэн хотуудтай олон улсын харилцаагаа хөгжүүлж байна.

                                     

1. Засаг захиргаа

Нутгийн зөвлөлийн дарга

  • Исраэль Рабинович-Теомим 1939 - 1943
  • Бен-Цион Минц 1936 - 1937
  • Элиав Леваи 1943 - 1950
  • Исраэль Бен-Цион 1937 - 1939
  • Давид Бен-Ари 1950 - 1958

Хотын дарга

  • Ицхак Валкер 1973 - 1977
  • Менахем Ротшильд 1978 - 1983
  • Йехошуа Саги 1993 - 2003
  • Давид Месика 1977 - 1978
  • Цвика Брот 2018 - одоо үе
  • Давид Бен-Ари 1950 - 1958
  • Шломо Лахиани 2003 - 2014
  • Эхуд Кинамон 1983 - 1993
  • Менахем Ротшильд 1963 - 1973
  • Йоси Бахар 2014 - 2018
                                     

2. Ах дүү хотууд

  • Винниц, Украин
  • Кутно, Польш
  • Нойкёльн, Герман
  • Кострома, Орос
  • Виллёрбан, Франц
  • Вальпараисо, Чили
  • Аурих, Герман
  • Крагуевац, Серби
  • Ливорно, Итали
  • Анталия, Турк
                                     
  • Хайфа Ришон - ле - Цион Ашдод Беэр - Шева Петах - Тиква Нетания Холон Бней - Брак Бат - Ям Рамат - Ган Ашкелон Реховот Бейт - Шемеш Кфaр - Сава Ү Х З Израил улс нь засаг
  • Бней - Брак, Рамат - Ган, Гиватаим, зүүн өмнөд талаараа Холон, өмнөд хэсгээрээ Бат - Ям хотуудтай хиллэдэг. Хот нь эдийн засгийн хувьд хойд ба өмнөд гэсэн хоёр
  • Хайфа Хайфа 285, 316 13 Ашкелон Өмнөд 144, 073 4 Ришон - ле - Цион Төв 254, 384 14 Бат - Ям Тел - Авив 129, 013 5 Петах - Тиква Төв 247, 956 15 Бейт - Шемеш Иерусалим 124, 957