ⓘ Вьетнамын эдийн засаг

1911 он

Аргын тооллоор Нэгэн мянга есөн зуун арваннэгдүгээр оны төмөр гахай жил. Анно Домини гэж тоолдог болсноос хойш хоёр дахь мянганы 911-р он, 20-р зууны 11 дэх жил, 1910-аад он гэж тоолбол хоёр дахь жил.

Орос-Хятадын харилцаа

Орос-Хятадын анхны харилцаа холбоо нь XIII зууны сүүлч XIV зууны эхэн үеэс эхлэлтэй бөгөөд хоёр улс хоёулаа Монголын эзэнт гүрний нэгэн бүрэлдэхүүн хэсэг байх үеэс эхлэлтэй гэж үздэг юм. Монголчууд Оросыг хэсэгчлэн эзэлсний дараа олзлогдсон хэсэг орос эрчүүдийг Хятад руу илгээж байжээ. Сүүлд 17-р зуунаас Монголын Эзэнт гүрэн таран бутарсан үеэс эхлэн худалдааны харилцааг хөгжүүлж эхэлсэн байна. Өнөө үеийн шатанд Орос, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа өргөн цар хүрээг хамарч байгаа бөгөөд дээд, өндөр түвшинд эрчимтэй харилцаа холбоотой, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа, олон у ...

Монголын хөлбөмбөгийн холбоо

Монголын хөлбөмбөгийн холбоо – Монгол улсад хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, сурталчлан дэлгэрүүлэх үндсэн зорилго бүхий олон нийтийн байгууллага. Монголын хөлбөмбөгийн хөгжлийн бодлого төлөвлөгөөг боловсруулах, үндэсний хэмжээнд хөлбөмбөгийн төрөл бүрийн тэмцээн зохион байгуулж явуулах, улсын шигшээ багийг бүрдүүлэх, бэлтгэл сургуулилтыг нь хангах, материаллаг бааз бүрдүүлэх, сургалт зохион байгуулах, клубүүдийг дэмжих зэрэг олон талт үйл ажиллагаа эрхэлдэг. Анх 1959 оны 10 дугаар сарын нэгэнд үүсгэн байгуулагдсан. Улмаар 1997 онд шинээр зохион байгуулагдсан бөгөөд мөн ондоо Азийн хөлбөмбө ...

                                     

ⓘ Вьетнамын эдийн засаг

Вьетнамын эдийн засаг - Вьетнам улс социалист чиг баримжаатай зах зээлийн эдийн засагтай. Одоогоор дотоодын нийт бүтээгдэхүүн -ий хэмжээгээр дэлхийн 36-р том эдийн засаг, худалдах чадвараар тэнцэтгэсэн ДНБ-ээр дэлхийн 23-р их улс юм. Ази-Номхон далайн, Дорно өмнө Азийн болон Дэлхийн тодотголтой олон улсын байгуулагуудад гишүүнээр элсчээ.

Урьд нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсныг 1980-аад оны дундуурх "Дой мой" шинэчлэл-н үеэр таван жилийн төлөвлөгөөн дээрээ зах зээлийн, нээлттэй шинжийг нэмж хольсноор одоогийн холимог бүтцийн эдийн засаг бий болж, хурдацтай хөгжсөн. 21-р зуунд Вьетнам нь дэлхийн эдийн засгийн салшгүй хэсэг болж байна. Вьетнамд жижиг дунд үйлдвэр хөгжсөн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолдог. Эдийн засаг тогтвортой өсч буй нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг ихээр татдаг. Үүнд тансаг зочид буудал, амралтын газар бий болж, аялал жуулчлалын салбар түлхүү хөгжиж байна.

"Pwc" компанийн 2017 онд үнэлснээр Вьетнамын жилийн ДНБ 5.1% өсөх бөгөөд тус хурдаар 2050 онд дэлхийн 20-р том эдийн засаг болж дэвших юм. Мөн улс нь Дараагийн арван нэг, Өсөлттэй зургаа зэрэг илүү хөгжиж буй орнуудын тоонд нэрлэгдсэн.

                                     

1. Дотоодын нийт бүтээгдэхүүн

Вьетнамын 2021 оны Дотоодын нийт бүтээгдэхүүн ДНБ-ий хэмжээ нэрлэсэн үнээр 355 тэрбум ам.доллартай тэнцжээ. Худалдан авах чадвараар тэнцэтгэсэн ДНБ-ийн дүнгээр 1.14 их наяд ам.доллартай тэнцэж байна. Нэг хүнд ноогдох нэрлэсэн ДНБ нь 3760 ам.доллар, ХЧТАТ-аар тэгшитгэсэн нь 11620 ам.доллар болсон.

Эдийн засгийн салбараар авч үзвэл хөдөө аж ахуй 15.3%, аж үйлдвэр 33.3%, үйлчилгээ 51.6% тус эзэлж байна.

                                     

2.1. Эдийн засгийн салбар Хөдөө аж ахуй

2003 онд 30.7 сая шоо метр мод бэлтгэсэн.

Далайн эрэг, гол мөрнөөр загасны аж ахуйтай. 2003 онд 2.6 сая тонн загас барьсан. Сам хорхой экспортолдог.

Гол нэрийн бүтээгдэхүүний 2018 оны үйлдвэрлэсэн тоо хэмжээг жагсаавал:

  • 14.8 сая тонн хүнсний ногоо;
  • 17.9 сая тонн чихрийн нишингэ дэлхийд 16-р байр;
  • 2.6 сая тонн энэтхэг самар дэлхийд 1-р байр;
  • 1.3 сая тонн амтат төмс дэлхийд 9-р байр;
  • 1.5 сая тонн далдуу мод дэлхийд 6-р байр;
  • 1.6 сая тонн кофе дэлхийд Бразилын дараа 2-р байр;
  • 4.8 сая тонн эрдэнэ шиш;
  • 9.8 сая тонн маниок дэлхийд 7-р байр;
  • 44.0 сая тонн цагаан будаа ;
  • 1.2 сая тонн тарвас болон жимс, хүнсний ногоог хураадаг байна.
  • 2.0 сая тонн гадил дэлхийд 20-р байр;
                                     

2.2. Эдийн засгийн салбар Үйлчилгээ

Үйлчилгээний салбар дотроос аялал жуулчлал хөгжиж байна. 2012 онд 6.8 сая, 2016 онд 10 сая жуулчин хүлээн авсан. Ханой, Хошимин, Хой Ань, Халон хотуудаар аялдаг.

                                     

3. Гадаад худалдаа

Вьетнамын гадаад худалдаа 2012 он хүртэл сөрөг, 2012 оноос эерэг гардаг болсон. 2020 онд экспорт 7% нэмэгдэж 282 тэрбум ам.доллар, импорт 4% нэмэгдэж 262 тэрбум ам.долларт хүрчээ.

Экспортын гол бараа нь газрын тос 22.1%, нэхмэл хувцас 17.1%, гутал 10.5%, далайн бүтээгдэхүүн 9.4%, цахилгаан бараа 4.1% бол гол чиглэл нь Америк 18.8%, Япон 13.2%, Хятад 10.3%, Австрали 6.9%, Сингапур 5.2% руу байна.

Импортын гол бараа нь машин механизм 17.5%, шатахуун 11.5%, төмөр 8.3%, нэхмэлийн материал 7.2%, даавуу 6.0% зэрэг бол гол нийлүүлэгч нь Хятад 13.9%, Тайвань 11.6%, Сингапур 11.3%, Япон 11.1%, Өмнө Солонгос 10.4%, Тайланд 5.8% байна.

                                     
  • Вьетнамын дайн нь Вьетнам, Лаос, Камбожийн нутагт 1955 оноос 1975 оны 4 сарын 30 хүртэл үргэлжилсэн дайн юм. Коммунист эвcлээр дэмжүүлсэн Хойд Вьетнам
  • байсан эдийн засгийн тусламжаа бүрэн зогсоосон. 1991 онд Вьетнам, Хятадын албан ёсны дипломат харилцаа дахин сэргэсэн. Эдүгээ Хятад нь Вьетнамын гадаад
  • эдийн засагч, судлаач Ирвинг Фишер 1867 онд төрсөн 1980 - Америкийн кино урлагийн нэрт найруулагч Альфред Хичкок 1899 онд төрсөн 2000 - Вьетнамын
  • удирдлага дор барьдаг. Шинэ Зеландын нээлттэй эдийн засаг дэлхийн хамгийн чөлөөт зах зээлийн капиталист эдийн засгийн нэг гэдгээрээ нэртэй юм. Европчуудыг
  • захиргаат орон гээд 33 нутаг болж хуваагддаг. Хятад улс аж үйлдвэржиж, эдийн засаг нь тогтмол хурдтай өсч байгаа бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр
  • хүрэл хөшөө - г сүйтгэжээ. 1963 - Вьетнамын католик шашинт Ерөнхийлөгч Нго Дин Диемийн санаачилгаар Өмнөд Вьетнамын Весак хот дахь буддист далбаа мандуулахыг
  • 1976 онд болжээ. 1980 онд хойг даяарх дүрвэгчдийн хөдөлгөөн, Вьетнамын хилийн дээрэм, эдийн засгийн хүндрэлээс хамаарч 1980 онд мөн цэргийн эргэлт гарав
  • Монгол Улсын Засгийн газар - БНХАУ - ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Комиссын Монголын хэсгийн
  • аюулгүй байдал, эдийн засгийн баталгаатайгаар Умард Солонгосоос ирэх аюул заналаас сэргийлэх боломж ийнхүү бүрдсэн байна. Үүний дагуу Вьетнамын дайн ширүүсэхийн
  • ардын засаг тогтоох, нөгөө талаас хаант засгаа хадгалах гэсэн үзэлтэй хоёр улс төрийн хүчинд хуваагдан дайтжээ. Энэхүү Лаосын иргэний дайн нь Вьетнамын дайнтай