ⓘ Оюуна

                                     

ⓘ Оюуна

Дизайнер Цэрэндоржийн Оюунаа.

18 настайдаа Унгарт суралцахаар явж, нэхмэл эдлэл, даавууны талаар судалж төгссөн. Төгсөөд мэргэжлээрээ ажиллаж, дизайнерийн гараагаа эхэлсэн бөгөөд өөрийн партнёр Швецарь гаралтай Дюэтт Бэрнаскони-той хамтран брэнд компаниа байгуулсан.

Нүүдэлчин ардынхаа онцлогийг гаргасан биенд эвтэйхэн бөгөөд хөдөлгөөнд саад болхооргүй, энгийн загвартай хувцаснууд нь худалдан авагчдад өндрөөр үнэлэгддэг.

Одоогоор Австрали, Бельги, Франц, Герман, Грек, Хонконг, Итали, Япон, Орос, Испани, Швецарь, Англи, АНУ-д байдаг салбараараа дамжуулан Монгол ноолуурыг дэлхийд таниулж байна.