ⓘ Баримтат кино

Сахьяагийн Бямба

Сахьяагийн Бямба нь Монголын найруулагч, зураглаач. ВГИК буюу ОХУ-ын кино урлагийн сургуулийг домогт зураглаач Вадим Юсовын удирдлага дор кино зураглаач мэргэжлээр дүүргэсэн. Нийслэлийн 10 жилийн 1-р дунд сургуулийн математик сургалттай тусгай ангийг төгсөж, Эрхүүгийн Их Сургуульд хэрэглээний математикчаар суралцаж байв. Монгол кино үйлдвэрт туслах зураглаач, операторын техникчээр ажиллаж байгаад 1990-1996 онд Бүх Оросын Кино Урлагийн Дээд Сургуулийн зураглаачийн ангид суралцан, мастер цолтойгоор төгссөн. 1996 оноос хойш гадаадын нэр хүндтэй олон уран бүтээлчидтэй хамтран, баримтат ба уран ...

Гэсэржавын Маш

Гэсэржавын Маш нь Монголын кино урлагийн" Алтан үе”-ийн уран бүтээлч, кино дэлгэцийн нэрт оператор, дүрсний найруулагч, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн юм. Тэрбээр 1948 оны 4-р сарын 10-д БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан, Хурандаа Г.Бумцэндийн зээ хүү, Г.Гэсэржав Б.Должинжав нарын 5 хүүхдийн нэг болон Улаанбаатар хотноо мэндэлжээ. Г.Маш нийслэлийн 2-р 10 жилийн бүрэн дунд сургуулийг дүүргээд 1966 оноос 1973 он хүртэл Монгол кино үйлдвэрт гэрэлтүүлэгч З.Маамхүүгийн дагалдан туслахаар ажиллаж байхдаа" Төөрсөөр төрөлдөө” кинонд морь маллагч, туслах оператор болон туслах ...

Гончиглувсангийн Энхбаатар

Сэтгүүлч Г.Энхбаатар 1966 оны хоёрдугаар сарын 14-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн. 1984 онд Улаанбаатар хотын 3 дугаар дунд сургуулийн аравдугаар ангийг төгсөөд Анагаах ухааны дунд сургуульд суралцсан. 1997 онд Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүл зүйн дээд курсийг төгссөн. 1985- 1988 онд хугацаат цэргийн алба хааж, 1988-1995 онд Монгол телевизэд туслах найруулагч, дадлагажигч редактор, редактороор ажилласан. 1995-1997 онд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Хэвлэл мэдээллийн албанд найруулагч-редактор, 1997-2001 онд Монгол телевизэд редактор, студийн захирал, 2001-2003 онд 25 ...

Монгол Улсын Филармони

Монгол Улсын Филармони нь БНМАУ-ын Соёлын яамны 1957 оны 06-р сарын 05-ны өдрийн 118 тоот тушаалаар Монголын Радио Хорооны дэргэд Симфони найрал хөгжим байгуулагдсанаар улсын филармонийн үндсэн суурь тавигдаж, улмаар БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1972 оны 07-р сарын 20-ны өдрийн 283 тоот тогтоолоор Мэдээлэл, Радио Телевизийн улсын хорооны" Баян Монгол” чуулга, Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгын" Соёл Эрдэнэ” дуу хөгжмийн хамтлагийг нэгтгэн АЖ, ТШ Ц.Намсрайжавын санаачлагаар Монгол Улсын Филармонийг зохион байгуулсан. Концертын байгууллагуудыг төвлөрүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор ...

Оюуны дархлаа ТББ

Эрүүл мэндийн сэтгүүл зүйн" Оюуны дархлаа ” төрийн бус байгууллага нь сэтгүүлчдэд эрүүл мэндийн мэдлэг мэдээллийг олгож, тэднээр дамжуулан иргэд, олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2008 онд байгуулагдсан, Монгол Улсад бүртгэлтэй, ашгийн бус байгууллага юм." Оюуны дархлаа ” төрийн бус байгууллагын тэргүүнээр сэтгүүлч Гончиглувсангийн Энхбаатар ажилладаг. Оюуны дархлаа төрийн бус байгууллага нь зорилгынхоо хүрээнд сургалт, судалгаа хийх, ухуулга нөлөөлөл, идэвхжүүлэх үйл ажиллагаа явуулах, ном товхимол, сонин хэвлэл, гарын авлага хэвлэх, телевиз радиогийн кино, нэвтр ...

Жорхоодойн Пүрвээ

Жорхоодойн Пүрвээ нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд төрсөн, Төв аймгийн Батсүмбэрийн сангийн аж ахуйн хүнсний ногооны бригадын дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болсон хүн юм. 6-7 настайгаасаа цаа буга унаж, цанаар их тайгад аавыгаа дагаж явж түлээ мод бэлтгэж, ан гөрөө хийж хатуу ажилд борогшиж өссөн тэрээр цэргийн албыг Төв аймгийн Батсүмбэр дэх цэргийн ногооны газарт хааснаар газар тариалантай амьдралаа холбожээ. Цэрэгт байхдаа тракторчин болж, 1954 онд Батсүмбэрийн сангийн аж ахуй байгуулагдахад Сөгнөгөрийн ногооны бригадын дарга болон, өндөр насны тэтгэвэрт гартлаа аж ...

                                     

ⓘ Баримтат кино

Баримтат кино гэдэг нь кино урлагийн нэг төрөл юм. Амьдралын бодит баримт, болсон үйл явдал, үзэгдэлд түшиглэн хийсэн богино болон бүрэн хэмжээний киног баримтат кино гэнэ. Баримтат киног улс орны дотоодод болон гадаадад болж байгаа чухал үйл явдлыг үзэгчдэд шуурхай мэдээлэх зорилго бүхий кино мэдээлэл, кино нийтлэлийн хэлбэрээр дүрийг тодруулж хийсэн бүрэн хэмжээний баримтат кино гэж хоёр ангилдаг. Баримтат кино нь кино мэдээлэлтэй харьцуулахад өргөн цар хүрээтэй, бодит материалыг дүрээр гаргах аргыг хэрэглэсэн байдаг. Баримтат кинонд жүжигчид оролцдоггүй, тайзны засал чимэглэл болон уран сайхны кино бүтээдэг элдэв арга барилыг хэрэглэдэггүй.

Кино урлагийн эх үүсвэр 1895 онд Францын иргэд ах дүү Люмьерүүд хөдөлгөөнт дүрийг дэлгэцэнд гарган үзүүлэх аппарат бүтээж, Парисын" Гран – Кафе”-д кино үзлэгийг зохион байгуулснаар тавигдсан гэж үздэг. Манайд 1935 онд Улаанбаатард" Монгол кино” студи байгуулагдаж, 1936 онд" Майн нэгний 47 жилийн ой”," Октябрийн хувьсгалын 19 жилийн ой”," Улсын баяр наадам” зэрэг кино мэдээгээр гараагаа эхэлжээ. 1947 оноос" Манай оронд” гэсэн сар тутмын баримтат кино сэтгүүл гаргаж эхэлсэн бөгөөд 1954 оноос" Кино мэдээ” гэж нэрлэх болжээ.

Монголын баримтат киноны хөгжилд Ц.Зандраа, Ж.Бунтар, О.Уртнасан, Б.Сумхүү, Р.Доржпалам, Ц.Наваан, Я.Хишигт, Н.Содном зэрэг кино урлагийн нэрт уран бүтээлчид томоохон хувь нэмэр оруулсан байна. Манай киноны уран бүтээлчид 2000 он хүртэлх 60 гаруй жилд нийтдээ 700 гаруй баримтат кино бүтээжээ.

Баримтат кино бусад ОНМХ-үүдийн нэгэн адил олон түмэнд ухуулах, сурталчлах, мэдээллэх зорилгоор амьдралын бодит байдлыг тусгах бөгөөд түүгээр дамжуулан олон нийтийн нийгмийн ухамсарт нөлөөлдөг. Ингэхдээ шинэ мэдээлэл агуулж, танин мэдэхүйн чиглэлийг түлхүү баримталдаг. Баримтат кино бодит байдлыг урлаг шиг уран сайхны дүрээр дамжуулан тусгах бус нийгмийн амьдралд шууд орж, бодит баримт, нөхцөл байдал зэрэгт тулгуурлан гаргадаг. Асуудлыг гоо зүйн үүднээс биш, нийгэм-улс төрийн талаас нь шийдвэрлэх онцлогтой юм. Баримтат кино бодит баримтыг дуу чимээ, дүрсийн тусламжтайгаар гол төлөв телевизээр дамжуулан олон түмэнд хүргэж байдаг учир радио, телевизийн сэтгүүл зүйн олон шинжийг давхар агуулдаг, сэдэв баримт сонголт, боловсруулалтын хувьд илүү чанартай байх тохиолдол элбэг юм. Энэ бүхэн нь баримтат киног ОНМХ-ийн системд оруулдаг үндэслэл болдог. Баримтат киноны танин мэдүүлэх ач холбогдол өндөр, түүхийн болон судалгааны чухал эх сурвалж болон үлддэг, мэдээллийн шинэлэг тал, олон уран бүтээлчийн хөдөлмөрийг шингээсэн байдаг учир агуулга хэлбэрийн нэгдлийг өндөр төвшинд хангасан, ур чадвар сайтай байдаг зэрэг олон давуу талтай юм. Баримтат кино мэдээ, кино сурвалжлага, кино сэтгүүл, кино нийтлэл, кино хөрөг, кино найруулал, кино судалбар, кино танилцуулга, кино өгүүллэг зэрэг дотоод хэлбэртэй байдаг.

                                     
  • хийхэд хэцүү. Ерөнхийдөө уран сайхны кино ба баримтат кино гэж 2 том ангилалд хуваагдана. Дээр дурьдсанаар кино нь кино театр зэрэгт гаргахын тулд бүтээгддэг
  • Эдүгээгийн Монгол гэх мэтийн нэг бүлэг баримтат кино хийсэн бөгөөд Монгол хүү гэсэн анхны кино бүтээснээр Монгол Улсын кино урлагийн эхлэл болон түүхэнд тэмдэглэгдсэн
  • гаргасан, Герман, Монголын баримтат кино юм. Шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан тус кино нь 2005 оны Оскарын шагналын шилдэг баримтат киноны төрөлд нэр дэвшиж
  • бүтээсэн кино юм. Тус кино нь 1998 оны Венецийн кино наадам, Торонтогийн олон улсын кино наадам, 1999 оны Ямагатагийн олон улсын баримтат кино наадамд
  • 2003: Баварийн Кино Шагнал. Шилдэг баримтат кино Ингэн нулимс 2005: Германы Киноны Зар Сурталчилгааны Шагнал. Шар нохойн там 2006: Германы Кино Шагнал. Шилдэг
  • өнцөг булан бүрээс тусгайлан сонгон шалгаруулж урилга илгээдэг. Үүнд баримтат кино зэрэг бүх төрөл жанрын урьд нь олон улсын дэлгэцэнд тавигдаагүй кинонууд
  • баримтат кино юм. Энэхүү баримтат кинонд Coldplay хамтлагийн эхэн үеэс нэр алдрийн оргилд хэрхэн хүрсэн тухай гардаг. 2018 оны 11 - р сарын 14нд кино дэлхий
  • Ром хотын Азийн Олон Улсын Кино Наадмын Шилдэг Баримтат Кино Мексикийн Монтеррейн Олон Улсын Кино Наадмын Шилдэг Баримтат Кино 2010 онд Үндэсний урлагийн
  • Монголоос анх удаа Даваагийн Бямбасүрэнгийн найруулсан Ингэн нулимс кино шилдэг баримтат кинонд нэр дэвшиж байв. About the Academy Awards. Academy of Motion
  • Амьдралын дайсан - 1941 онд бүтсэн Монголын 4 бүлэгт баримтат уран сайхны кино
  • онд бүтээж, дэлгэцнээ гаргасан Монгол, Германы хамтарсан баримтат драм төрлийн уран сайхны кино The Cave of the Yellow Dog Box Office Mojo вэбсайтад киноны
  • Babies нь найруулагч Томас Балмийн найруулан тавьсан 2009 оны Францын баримтат кино юм. Ертөнцийн олон олон бяцхан үрс эх дэлхий, ээж, аавдаа төрөөд амьдарч
                                     

Даман

Даман буюу Жэньбао - Хятад улсын Хармөрөн муж, Орос улсын Приморийн хязгаарын хил Уссури мөрөн дээр байдаг 0.74 км 2 арал юм. Зөвлөлтийн харьяанд байсан тус аралыг эзлэхээр 1969 оны 3-р сард БНХАУ-ын цэрэг довтолсон ч Зөвлөлтийн цэрэг бут цохижээ. Харин 1991 оны 5-р сарын 19-нд Зөвлөлт тус арлыг Хятадын нутаг гэж хүлээн зөвшөөрч цэргээ татжээ.