ⓘ Нийгмийн мэдээлэл

Гар утас

Гар утас гэдэг нь нийтийн харилцааны зөөврийн холбооны хэрэгсэл юм. Гар утасны хэрэглээ нь нийгмийн харилцаанд маш хүчтэй нөлөөлж хүмүүсийн харилцааны бүлгийн мэдээлэл дамжуулалтыг шинэ эрчимтэй түвшинд хүргэж байгаагаараа онцлог юм. Хэрэглээний хэлбэрт нь яриа дамжуулах, зурвас солилцох, зураг ба видео дамжуулах аргууд багтана. Түүнчлэн хэрэглээний жижиг цахим хэрэгслийг гар утасанд багтаах хандлага идэвхижиж байна.

Мерси Кор

Мерси Кор нь хүмүүнлэгийн тусламж, хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллага. 1979 оноос хойш 106 улсад 1.5 тэрбум ам. долларын тусламж үзүүлсэн. Хойд Америк, Европт төвтэй тус байгууллагад нийт 3500 ажилтан ажиллаж, 35 улс орны 16.4 сая хүн амд хүрч ажилладаг. Эрхэм зорилго Мерси Кор дэлхийн улс орны орон нутгийн иргэдэд аюулгүй баталгаат орчинт, үр бүтээмжтэй болон үнэн шударга нийгэм цогцлон байгуулахад дэмжлэг үзүүлж, зовлон бэрхшээл, ядуурал гуйланчлал болон дарлал мөлжлөгийг бууруулах зорилго тавин ажиллаж байна. Улс орны зорилго Хөдөө орон нутгийн иргэдийн ний ...

Инфотейнмент

Инфотейнмент. Өнгөрсөн зууны 1980-90-ээд оны үед теле нэвтрүүлгийн арилжааны шинж улам гүнзгийрч, хөгжөөн баясгах элементүүд сэтгүүл зүйн бичлэгийн гол төрлүүдэд нэвтэрч, тэдний хэлбэр, зохиомжийг эвдэхэд нөлөөлж, мэдээллийн нэвтрүүлэгт инфотейнмент хэмээх үзэгдэл ажиглагдах болжээ. Энэ бол "мэдээлэл", "зугаа цэнгэл" гэсэн хоёр үгнээс бүтсэн ойлголт бөгөөд хүлээн авагчдад мэдээлэл хэмээх нэрийн дор бодит мэдээллийн ямар ч шинж, ач холбогдолгүй цэвэр зугаацуулах утга агуулга бүхий зүйлийг өгч буй материалын төрөл юм. Мөн инфотейнментийн төрөлд шоу, ток-шоу хэлбэрээр өгч байгаа нийгмийн ач х ...

Завхан аймаг

Монгол улсын баруун хойд хэсэгт дорнод уртрагийн 930 16-аас 990 12, хойд өргөргийн 460 33-аас 500 23 хооронд оршдог. Хойноос урд хүртэл 610 км, баруунаас зүүн хүртэл 520 км зайтай, уудам дэлгэр 82.5 мянган км² нутаг дэвсгэртэй. Завхан аймаг эх орныхоо баруун хойд хэсэгт буюу Хангайн нурууны өндөрлөгийн баруун хэсэг, Их нууруудын хотгорын зүүн, Монгол Алтайн нурууны салбар уулсын хойд хэсэгт оршдог. Завхан аймгийн нутаг дэвсгэр нь Монгол орны дундаж өндрөөс 500 метр орчим илүү өндөрлөг газар байрлана. Аймгийн нутаг зүүнээс баруун тийш намсаж тогтжээ. Хангайн нурууны ноён оргил 4031 метр өнд ...

Мониторинг

Мониторинг. Латины monitor –" урьдаас сануулах, сэрэмжлүүлэх” гэсэн утгатай үг юм. Сэтгүүл зүйн судлалд одоогоор маш түгээмэл хэрэглэдэг судалгааны аргуудын нэг юм. Объектын судалгаанд түгээмэл хэрэглэдэг урьдчилан сэрэмжлүүлэх, сануулах зорилго бүхий арга бөгөөд тухайн объектын үйл ажиллагааг хянах, ажиглах, таамаглалын үнэлэлт өгөх, зөвлөмж боловсруулах үүднээс тогтмол мэдээлэл авахыг гол зорилго болгодог. Орчин үед мониторингийн аргыг нийгмийн амьдралын нийгэм-улс төрийн, эдийн засгийн, экологийн зэрэг гол хүрээ, салбарыг мэдээллээр хангах, судалгааны объектын талаар мэдээллийн сан бүрд ...

Монголын мэдээ

Монголын мэдээ”. Монголын өдөр тутмын сонины нэг бөгөөд" Эрэл” ХХК-ийн захирал," Эх Орон-МАШСН”-ын дарга Б.Эрдэнэбатын санаачлагаар 1998 оны 12 дугаар сарын 9-нд эх сууриа тавьж, анхны дугаар нь тухайн сарын 18-нд хэвлэгдэн гарчээ. Анх улс төрийн гуравдагч хүчний байр суурь, дуу хоолойг нэмэгдүүлэх, өдөр тутмын сонины зах зээлд өөрийн гэсэн шинэ орон зайг бий болгох зорилгоор үүссэн гэж үздэг. 7 хоногт 5 удаа, А2 форматаар 8 нүүрээр хэвлэгдэн гардаг. Сонины Эрэн сурвалжлах, Шуурхай мэдээллийн, Улс төр, гадаад мэдээллийн, Бизнес, эдийн засгийн, Урлаг, соёл, боловсрол, шинжлэх ухааны, Зар су ...

                                     

ⓘ Нийгмийн мэдээлэл

Нийгмийн мэдээлэл. Нийгэм тогтвортой үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай бодит мэдээлэл мөн. Өөрөөр хэлбэл, нийгмийн бодит байдал, амьдрал үйл ажиллагааны тусгал болох мэдээлэл юм. Нийгмийн мэдээлэл бол нийгмийн янз бүрийн институтуудын байдал ба харилцан үйл ажиллагаа, хүмүүсийн бодит үйл ажиллагаа ба тэдний ухамсрын хөгжлийн харилцан холбоо, нийгмийн ухамсрын практикт үзүүлэх нөлөөллийн тухай мэдлэгийн цогц мөн. Нийгмийн мэдээллийн тухай ойлголт хараахан бүрэн төгс бүрэлдэн тогтоогүй бөгөөд түүнийг" систем”," удирдлага”," байгууллага”," загвар”," бүтэц”," мэдээлэл” зэрэг шинжлэх ухааны ерөнхий ойлголтуудтай холбон гүнзгийрүүлж судлах, боловсруулах шаардлагатай юм. Сүүлийн үед нийгмийн мэдээлэлд хандах хандлага, хүсэл сонирхол эрс өсөн нэмэгдэж байгаа нь нийгмийн үйл явцыг шинжлэх ухааны үндэстэй удирдах асуудал улам чухал болж, мэдээлэл болон мэдээллийн техник, технологи эрчимтэй хөгжиж байгаатай холбоотой. Энэ хүчин зүйл" мэдээлэл” хэмээх нэр томъёог нийгмийн янз бүрийн үйл явц, үзэгдлүүдтэй холбон тайлбарлах, хэрэглэх явдал газар авахад нөлөөлж, түүнийг хүмүүсийн идэвхтэй ашигладаг нийгмийн үйл явцуудын тухай мэдээ, мэдээлэл гэсэн утгаар ойлгох явдал түгээмэл юм. Нийгмийг удирдах явдал боловсронгуй болох тусам удирдлагын объектуудын тухай мэдлэгийн хэрэгцээ шаардлага улам хүчтэй нэмэгдэх болно. Цэвэр техникийн мэдээлэл ч бүлэг хүмүүс, хамт олны эрх ашгийг хөндсөн нөхцөлд нийгмийн мэдээллийн элемент болдог онцлогтой. Үүний зэрэгцээ хүмүүст нийгмийн мэдээллийн хэрэгцээ ч өсөн нэмэгдэж байна. Ийм нөхцөлд нийгмийн удирдлагын объектэд ч, субъектэд ч нийгмийн үйл ажиллагааны талаар үнэн бодитой, бүрэн дүүрэн мэдээлэл зайлшгүй шаардлагатай болдог. Нийгмийн мэдээллийг түгээх, үр ашигтай ашиглах чухал нөхцөл бол ил тод байдал, олон ургальч үзэл зэрэг ардчиллын хэм хэмжээ мөн. Ардчилсан нийгэмд нийгмийн мэдээллийг олон түмэнд хүргэх, оновчтой түгээх гол хэрэгсэл бол сэтгүүл зүй байдаг. Тиймээс чөлөөт сэтгүүл зүйг ардчиллыг хөгжүүлэх, нийгмийн үнэт зүйлсийг түгээх хамгийн гол хэрэгсэл гэж үздэг байна.

                                     
  • мэдлэг, мэдээ, мэдээлэл бол нийгмийн мэдээлэл бөгөөд энэ нь нийгмийн мэдээллийн харилцааны агуулгын талыг илэрхийлдэг онцлогтой юм. Нийгмийн мэдээллийн тухайн
  • Мэдээлэл зүй буюу Информатик нь мэдээлэл боловсруулалт болон мэдээллийн системийн инженерчлэлийг практик хэрэглээ болгодог шинжлэх ухаан юм. Энэ шинжлэх
  • өмнө сэтгүүл зүйн мэдээлэл нь олон нийтэд зориулагдсан, өөрөөр хэлбэл, бүх хүнд, эсвэл хүмүүсийн ихэнх хэсэгт ард түмэн, нийгмийн бүлэг, давхарга, нутаг
  • гүнзгийрүүлэх, үүний үндсэн дээр мэдээлэл дамжуулагчийн бүтээлч үйл ажиллагааны хүрээг өргөтгөх, түүний аргуудыг нийгмийн судалгааны нэг төрлийн хувьд системчлэх
  • ажиллагаа, мэдээлэл солилцох үйл явцыг харьцангуй тогтвортой явуулах хэрэгслийн үүргийг гүйцэтгэдэг нийгмийн тодорхой байгууллага юм. Нийгмийн эрэлт хэрэгцээг
  • өөрчлөлт гаргахад нөлөөлсөн үзэгдэл, үйл явцыг мэдээлэл харилцааны хувьсгал гэж нэрлэдэг. Өнгөрсөн зуун нийгмийн эрс өөрчлөлт, урьд өмнө үзэгдэж байгаагүй
  • агуулгыг материаллаг хэлбэрт оруулдаг бөгөөд түүний тусламжтайгаар нийгмийн мэдээлэл бүрэлдэн тогтох, хөгжих, хадгалагдах, дамжих, хүлээн авах үйл явц
  • Нийгэм, улс төр, хэвлэл мэдээлэл УБ. 1999. 11.5 х.х. Сэтгүүл зүйн доктор Б.Болд - Эрдэнийн бичсэн энэ бүтээл нь нийгэм, улс төр, хэвлэл мэдээллийн харилцааны
  • хэвлэл, өргөн нэвтрүүлэг эсвэл цахим нийгмийн мэдээллийн хэрэгслээр зориудаар дуулиан тарьсан, ташаа мэдээлэл бүхий булхайт мэдээний хэлбэр юм. Англи