ⓘ Уншигч (2008 оны кино)

Плазма дэлгэц

Плазма дэлгэцийн самбар гэдэг нь зурагтны 30 инч -ээс том зурагтуудад өргөн ашиглагддаг нэгэн төрлийн хавтгай дэлгэц юм. "Плазма" дэлгэц гэж нэрлэдэг учир нь ионжуулсан хийгээр цэнэглэгдсэн цахилгааныг эд эсүүд нь агуулдаг ба түүний тусламжтайгаар гэрлийг харуулж байдаг.

                                     

ⓘ Уншигч (2008 оны кино)

Уншигч нь 2008 онд бүтээгдсэн Америкийн кино бүтээл ба Германы зохиолч Бернхард Шлинкийн ижил нэрт зохиолоос санаа авчээ. Дэвид Хэйр кино зохиолыг бичиж, Стивен Долдри найруулсан уг киноны гол дүрд Рэйф Файнс болон Кэйт Уинслет нарын шилдэг жүжигчдээс гадна Дэвид Кросс гэх Германы залуу жүжигчин тогложээ.

Энтони Мингелла, Сидни Поллак нарын шилдэг мэргэжилтнүүдийн сүүлчийн бүтээл нь энэхүү кино байсан ба нээлт болохоос өмнөхөн таалал төгссөн юм. 2007 оны есдүгээр сард зураг авалт нь эхлэж, 2008 оны арванхоёрдугаар сарын 10-нд бүтээл болон нээлтээ хийсэн.

Кинонд хуульч мэргэжилтэй Михаэль Берг хэмээх Герман хүний 1958 онд өсвөр насны хүүхэд байхдаа өөрөөсөө насаар ахмад Ханна Шмиц гэх эмэгтэйтэй дотно харилцаатай болж, хэдэн жилийн дараа тэр эмэгтэй нь Нацистын бөөнөөр хорих лагерийн хянагч байсан нь илэрч дайны гэмт хэрэгт холбогдон өөрийн нэгэн нууцаа эмзэглэн нуусаар хэлмэгдэж буйг тус харуулах болно.

Уинслет болон Михаэлийн багын дүрийг бүтээсэн Кросс нарын жүжиглэлт нь маш их талархлыг хүлээсэн. Уинслет Алтан бөмбөрцөг, БАФТА, Гильдийн нэрэмжит Кино урлагийн дээд шагнал болон Оскар зэрэг дэлгэцийн урлагийн шилдэгт тооцогдох бүхий л шагналуудыг "Шилдэг эмэгтэй гол дүр" номинацид авсан билээ. Киноны хувьд хэд хэдэн номинацид нэр дэвшиж Оскарын "Шилдэг киноны" номинацид ялсан билээ.

                                     

1. Өрнөл

Трамвайн кондуктор 36 настай Ханна Шмиц 15 настай дунд сургуулийн сурагч Михаэль Берг нар эр эмийн харилцаатай болохоос гадна Шмиц эмэгтэй балчир Бергээр уран зохиолын ном уншуулдаг байв. Ийн явсаар нэг жилийг өнгөрүүлэн Шмиц амьдарч байсан орон гэрээ орхин одно. Михаэль Берг 1966 онд Хайдельбергийн хуулийн сургуульд суралцаж байх үедээ дахин Шмицийг олж харах болох боловч тэр нь шүүхийн танхимд сууж буйг нь харсан болно. Дайны үед Нацистын бөөнөөр хорих лагерийн хянагч хийж байсан Шмицийг дайны гэмт хэрэгт яллах бөгөөд Шмиц хэрэгт холбогдолгүй болохыгоо илчлэх боломж байсан ч бичиг үсэг мэддэггүйн улмаас бүх насаараа хоригдох ялыг эдлэхээр болно. Энэ үед идэр насанд хүрсэн Берг өөрийгөө түүний уншигчдын нэг байсныг ухамсарлаж цааш кино үргэжлэх болно.

                                     

2. Холбоос

  • Уншигч - IMDb
  • Уншигч Box Office Mojo вэбсайтад киноны тухай
  • Уншигч киноны албан ёсны вэбсайт
  • Загвар:Imsdb
  • Уншигч - Rotten Tomatoes
  • Загвар:Metacritic film
  • Уншигч Allmovie вэбсайтад киноны тухай
                                     
  • Үнэнч цэцэрлэгч 2005 Улангассан луу 2002 Брюггед 2008 Уншигч 2008 Титануудын хилэн 2010 Агуу итгэл 2012 Гранд Будапешт
  • Сара Пирсийн дүрээр гол дүрийн номинацид тус тус нэр дэвшиж, 2008 онд бүтээсэн Уншигч кинонд өмнө нь Нацист Германы бөөнөөр хорих лагерийн хянагч байсан
  • кино юуг Зурав? зэрэг нийтлэлүүдийг бичиж орчин цагийн Монголын кино урлагт гарч буй алдаа оноо, цаашдын ирээдүйн төлөвийн тухай өгүүлсэн нь уншигч олны
  • Түүний анхны номыг хэвлэхийн өмнө Блүүмсбери хэвлэл хэвлэлийн газар бяцхан уншигч хөвгүүд номыг худалдаж аваад зохиолыг эмэгтэй зохиолч бичсэнд дурамжхан