ⓘ Набатей

Петра

Петра нь Йордан улсын Маан амбан захирагчийн тойргийн Ваади Арабад орших археологийн бүс юм. Сөнөсөн тэнгисээс Арабын булан хүртэлх аварга хөндий Ваади Арабад сүндэрлэх Хор уулын энгэрт уг байгууламжийг барьсан байдаг. Петраг хадан ханыг цоолборлон байгуулсан байдаг бөгөөд Дэлхийн гайхамшгуудын нэгэнд зүй ёсоор тооцогддог. 1812 онд Швейцарийн аялагч Иохан Людвиг Буркхардт уг байгууламжийг нээх хүртэл Өрнөдийн ертөнц Петрагийн талаар огт мэддэггүй байв.Ньюдигэйтийн шагналт Жон Ульяам Бургон Петраг үзснийхээ дараа" Ертөнцийн насны тэн хагастай хамт байсан Улаан сарнай лугаа хот ” хэмээсэн ба ...

                                     

ⓘ Набатей

Набатэй нь өмнө Йордан, Канаан, Арабын хойгийн хойд хэсэгт нүүж сууж байсан хагас нүүдэлчний амьдралтай эртний ард түмэн байжээ. Ёсэфусын үед тэдний цөл дэх баян бүрдийн суурьшил нь Сири, Арабын хойг хоёрын хооронд, Евфрат мөрнөөс Улаан тэнгис рүү байж, алдаршив.

Набатейчуудын Арабын хойгоос гаралтай. Персийн эзэнт гүрний үеийн төгсгөл болон Эллиний үеийн эхлэлээр Негевийн цөлд анх гарч ирсэн. Набатейчууд цөлийн дундуур эд бараа тээвэрлэж, хожим Грек мөн Ромын зах зээл рүү худалдаа арилжаа эрхлэх болсон. Йемен, Сомалиас утлага, Энэтхэгээс амтлагч, бас давс, дэлбэг нэхмэл даавуу, хөлөг онгоц битүүмжлэхийн тулд хэрэглэх барагшинг асфальт ихэнхдээ худалдаалж байв.

                                     
  • бунханд оршуулдаг болсон гэж үздэг. Петрагийн барилгуудын үлдэцийг харвал Набатей Греко - Роман урлагийн аль алиных нь хэв маягийг агуулсан нь илт мэдрэгддэг