ⓘ Төмөрийн Ариунаа

52 дугаар сургууль

52 дугаар сургууль нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын тухайн үеийн Ажилчны район, одоогийн Хан-Уул дүүрэгт 1972 онд анх байгуулагдсан ерөнхий боловсролын дунд сургууль юм. Тус сургууль нь Кубын нэрт яруу найрагч, зохиолч, хувьсгалч Хосе Мартийн нэрэмжит сургууль болно. Тус сургуулийн захирлаар Лигдэн, Гончиг зэрэг багш нар ажиллаж байсан. математикын гүнзгий сургууль

Яг түүн шиг (2-р улирал)

Оролцогчдын 7 хоног болгоны ямар дэлхийн одод хувирсан тухай хүснэгт. Дугаарын ялагч нь алтан шар өнгөтэй. Супер ялагч шар өнгөтэй. Хагас финалаас хамгийн бага оноотой хоёр оролцогч хасагдах болоход Хишигдалай, Ариунцэцэг хоёр нэвтрүүлгийг орхисон. Хагас финалын дугаар дээр 1-р дугаарын зочин шүүгч Ундармаа, 1-р улирлын ялагч Баярцэнгэл 2 Биёонсэ, Bruno Mars-ын дүрээр бэлэг барьсан. Харин супер финалын дугаар дээр Ариунцэцэг алдарт Nightwish хамтлагийн дүрээр бэлэг барьсан. Хишигдалай маань өөрийн шинэхэн цомгийнхоо бэлтгэл ажлыг хийн хилийн дээс давсан болохоор хүрэлцэн ирж чадаагүй.

Монгол улсын гавьяат жүжигчин

Монгол улсын гавьяат жүжигчин - Монгол улсын хүндэт цолын нэгэн төрөл болох Монгол улсын гавьяат зүтгэлтэн цолны нэгэн зүйл юм. Оюу Толгой компанид ажиллах уурхайчин залуу Ууганбаатар Н нь анхны уурхайчин гавъяат юм.

Монгол улс Москвагийн олимпод

Монгол улс Зөвлөлт Холбоот Улсын Москва хотноо зохиогдсон 1980 оны зуны олимпын 22-р наадам буюу Москвагийн олимп од оролцож, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ.

                                     

ⓘ Төмөрийн Ариунаа

Төмөрийн Ариунаа - Монголын поп дива дуучин. 1996 онд гаргасан Эрос #1 цомгоороо Монголын хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийж өөрийн орон зайг бий болгосон. Ариунаа бол түүний тайзны нэр бөгөөд өөрөөр хүмүүс түүнийг Эрос Ариунаа гэж дууддаг байсан.Түүгээр тэрээр монгол олондоо бишрэгдсэн дуучдын нэг хэмээн үздэг билээ.

1996 онд анхны "Эрос № 1" хэмээх цомгоо гарган тус ондоо анхны бие даасан тоглолтоо хийсэн байна. Уг цомогт багтсан "Мартахгүй", "Баяртай гэж хэлж чадахгvй", "Анхны хайр" зэрэг дуунууд нь нилээд их амжилт олсноор түүнийг алдар хүндтэй дуучин болгож чадсан юм. Уг цомогт багтсан "Утасны дугаар" хэмээх дуу нь маш өвөрмөц шийдэлтэй болсон нь тухайн үедээ олны таашаалыг хүртэж байлаа.

Дараа жил буюу 1997 онд "Зөвхөн чиний тухай" хэмээх хоёр дахь цомгоо гаргасан ба энэ цомогт нь "Зөвхөн тэр хайрандаа", "Хайрлахын цаана", дуучин Оюунбилэгтэй хамтарсан "Хайрын тухай ярилцья", дуучин Маркатай хамтарсан "Yггүй мордсон чи минь" зэрэг хит дуунууд нь түүний нэр хүндийг улам баталгаажуулж тэрээр Монголын шилдэг дуучдын тоонд орсон юм.

2001 онд гарсан түүний "Чи минь" цомог нь урд урдынхаа цомгуудын амжилтыг илүү ихээр эвдэж чадсан юм. Уг цомог нь "Нарны хаан хүүхэд", "37 дахь захидал", "Санааны чимээ", "Чи минь", "Аялгуу чиний увидас" зэрэг хитүүдийг агуулсан юм.

2002 онд "Хаврын шөнийн бодол" цомгоо гаргасан ба уг цомогт нь нилээд уянгалаг намуухан аястай дуунууд багтжээ.

Дуучин Ариунаа нь Монголоос анх удаа НYБ-ын Хүүхдийн элч дуучин болсон бөгөөд 2002 оны тавдугаар сард Нью-Йорк хотноо болсон, хүүхдийн асуудалтай холбоотой НYБ-аас зохион байгуулсан чуулганы "Хүүхэдтэй хамт дэлхий ертөнцийг хөгжүүлье" уриан дор болсон концертод оролцон "Нарны хаан хүүхэд" дуугаа дуулсан байна.

Тэрээр 2003 онд уран бүтээлийн нилээд олзтой байсан ба "You are my life", "Миний шинэ орон зай" хэмээх хоёр шинэ цомгоо гаргаж, уг цомгуудад багтсан "Чамтай бас чамгүй", "Хайрын зай", "Би", "Жаргаж үзээгvй зул дурлал минь", "Маяами аялгуу" зэрэг дуунууддаа клип хийлгэж олны хүртээл болгосон юм. Мөн дуучин маань "Миний шинэ орон зай" тоглолтоо 2003 оны аравдугаар сарын 31, арваннэгдүгээр сарын 1, 2-нд тоглосон юм.

Тэрээр тоглолтоо зөвхөн Монголын нутаг дэвсгэр дээр тоглоод зогсохгүй хилийн чанадад байгаа монголчууддаа зориулан Югослав, Солонгос, Япон, Америк орнуудад аялан тоглож байсан бол 2004 оны 2 сарын сүүл 3 сарын эхээр Европын хэд хэдэн улсад аялан тоглолтоо хийж үзэгч фэнүүдээ баярлуулжээ.

Ариунаа нь Монголын эстрадын нэртэй дуучдын нэг төдийгүй тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудлыг анхаарлынхаа төвд байлгадаг "Ариун сэтгэл" сангийн тэргүүн юм.

                                     

1. Хувийн амьдрал

Дуучин Ариунаа нь бизнесмэн Буяндоржтой гэр бүл болсноороо нэгэн хэсэг нилээд их шар сонины бай болж байсан ч тэд энэ бүхнийг даван туулж чадсан ба 2000 онд хүүтэй болон өнөөдрийг хүртэл тэд хамтдаа аз жаргалтай амьдарч байгаа билээ.

                                     

2. Уран бүтээл

1996 он "Эрос № 1"
  • Алтан богд
  • Мартахгvй
  • Эргээд чамдаа ирнэ
  • Анхны хайр
  • Баяртай гэж хэлж чадахгүй
  • Амласан хайр
  • Утасны дугаар
  • Талын цэцэг
  • Хайрыг минь чи сонсооч
  • Бороотой үдшийн аяз
1997 он "Зөвхөн чиний тухай"
  • Хайрлахын цаана
  • Дурлалын хөгжим
  • Blue jeans
  • Бүжгэнд уриач
  • Yггүй мордсон чи минь
  • Зөвхөн тэр хайрандаа
  • Насны хань
  • Хайрын тухай ярилцья
  • Би
2001 он "Чи минь"
  • Хайрыг бүү гомдоо
  • Багт наадам
  • Санааны чимээ
  • Вyе
  • Буяны наран
  • Аялгуу чиний увидас
  • Нарны хаан хүүхэд
  • Ээжий минь байвал жаргалтай
  • Чи минь
  • Миний бороо
  • Зөөлөн буруу
  • Yд дундын наран
  • 37 дахь захидал
  • Алгын чинээ үр минь
  • Yдшийн танго
  • Ээжээ та хаана байна
2002 он "Хаврын шөнийн бодол"
  • Хөх даалимбан тэрлэг
  • Амрагийн дуу
  • Дөрвөн цагийн тал
  • Эх орон танаа
  • Жинжиймаа киноны дуу
  • Өргөн хангай нутаг
  • Талын монгол айл
  • Хаврын шөнийн бодол
2003 он "You are my life"
  • Хайрын зай
  • Миний амьдрал
  • Ирэх л гэж.
  • Чамтай бас чамгүй
  • Чиний миний амьдрал
2003 он "Миний шинэ орон зай"
  • Зүүдний ханхүү
  • Сайн байна уу санаандгүй хонгор минь
  • Чиний сэтгэл минийх байгаагүй
  • Шөнө дундын бүжиг жүжгийн дуу
  • Догь байгаа биз
  • Би
  • Маяами аялгуу
  • Ижий минь ирж явна уу даа
  • Жаргаж үзээгүй зул дурлал минь
  • Хайрыг минь чи надад үлдээ
  • Хар дарахаас минь өмнө сэрээгээрэй
  • Одноос зүүгдсэн залуу нас
2006 он "Дурлал шиг асна"
  • Анд гаръя
  • Өөрийнхөөрөө
  • Бундан зүрх
  • Хөх Монголын үр сад
  • Асуудал
  • Business woman
  • Дурлал шиг асна
  • Бяцхан зүрх
  • Харуусал харамсал
  • Хагассайны орой
  • Буруутай юу
  • Сартай шөнийн хайлал
  • Чамайгаа хvлээсэн он жилүүд
                                     
  • сургуульд ажиллаж байхдаа 2000 оны 4 сарын 19 - нд Монгол Улсын гавъяат багш цол хүртсэн ба МУГЖ Төмөрийн Ариунаа Оюун - Эрдэнэ зэрэг олон авьяаслаг шавьтай.
  • математикын гүнзгий сургууль Гавъяат багш Лувсанцэрэнгийн Галмандах А.Баяжих Төмөрийн Ариунаа - дуучин Цэгмидийн Цэнгэл - улс төрч Нямжавын Батбаяр - улс төрч, Эдийн
  • ажиллаж байсан Батмөнхийн Сарантуяа, МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Төмөрийн Ариунаа - МУГЖ Б.Батчулуун, Никитон хамтлагийн ахлагч, СГЗ Т.Бат - Оргил, монголын