ⓘ Дөрвөлжин булш

Хиргисүүр

Хиргисүүр буюу чулуун овоот булшны соёл нь Монголын баруун хэсгээр тархсан хүрэл зэвсгийн үе, төмөр зэвсгийн үеийн соёл юм. Энэ соёл 4000-5000 жилийн өмнөх учир киргизүүдтэй холбоогүй. Зүүн тийш Хэнтий аймгийн баруун хилд хүрнэ. Хиргисүүр нь одоогоор сайн судлагдаагүй учир нь хиргисүүр нь голдуу тахилга тайлгын зориулалттай байдагаас эд өлгийн зүйл ховор гардаг. Хиргисүүрүүд нь голдуу дөрвөлжин болон дугуй хүрээтэйгээс гадна газарт 8-9 чулууг дугуйруулан шигтгэсэн дагуул хэсгээс тоггдог. Хиргисүүрүүдийг МЭӨ II мянган жилийн сүүлчээс МЭӨ I мянган жилийн эхэнд буюу хүрэл зэвсгийн үед, гадуур ...

Баянцагааны хөндийн буган хөшөөд

Архангай аймгийн Их Тамир сумын төвөөс зүүн хойшоо 20 гаруй км зайд хойноос урагшаа уужим болж тогтсон өргөн хөндийг Баянцагааны хөндий хэмээн нэрлэнэ. Энэ хөндийд түүхийн өөр цаг үед холбогдох булш, хиргисүүр, буган хөшөө, дөрвөлжин булш, түрэгийн тахилын онгон зэрэг дурсгалууд бий. Баянцагааны хөндийн олон төрлийн дурсгалууд дотроос буган хөшөөд нь сүрлэг, уран нарийн сийлбэртэйгээрээ онцгойрч харагддаг. Энэ хөндийгөөс одоогоор нийт 18 буган хөшөө илэрч олдоод байгаа бөгөөд тэдгээр нь өөрийн анхны байрандаа, бусад төрлийн дурсгалд буюу ихэвчлэн дөрвөлжин булшинд ашиглажээ. Энэ хөндийн бу ...

Гүнжийн сүм

Довдондорж ноён өөрийн талийгаач хатан Манжийн Энх Амгалан хааны зургадугаар охин Хичээнгүй амарлингуй гүнжид зориулан бариулсан Гүнжийн сүм Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Туул голын баруун гарын томоохон цутгалын нэг Баруун Баян гол, Хөх чулууны голын эхэнд байдаг. Монголын Довдондорж ноёнд Манжийн Энх Амгалан хаан өөрийн зургадугаар охин Хичээнгүй амирлингуй гүнжийг 1697 онд хатан болгон өгчээ. Өөрийн охиныг харь оронд хатан болгон явуулахдаа хатуу чанга үүрэг даалгавар өгөх нь зүйн хэрэг авч Монгол хүний эхнэр болсон Хичээнгүй Амирлангуй гүнж үүрэг даалгаварыг үл биелүүлсэн. Үүний улмаа ...

Уйгурын үеийн археологийн дурсгалууд

Уйгурууд дөрвөлжин шавар хэрэмт бэхлэлт хотуудыг их барьдаг ба хил хязгаарыг сэргийлэн хамгаалах бэхлэлт хотын бүхэл бүтэн сүлжээ бүрэлдэн тогтсон байжээ. Ялангуяа хил хязгаараа умар зүгээс сэргийлэн хамгаалах нумарсан хэлбэрт их бэхлэлт хэрэм, түүний бүрэлдэхүүнд олон тооны шивээ цайзыг оруулан барьсан байжээ. Энэ их хэрмийн дагуух хилийн 17 бэхлэлт цайзыг Тува улсын нутагт илрүүлэн судалсан байна. Бэхлэлт хотуудын зарим нь засаг захиргааны төвийн үүрэг ч гүйцэтгэж байжээ. Эдгээр нь суурин амьдралын төв болж газар тариалан, гар урлал, худалдаа наймаа цэцэглэн хөгжиж байв. Уйгурын эртний х ...

Дэл уул

Монголын түүх соёлын дурсгалд холбогдох хосгүй дурсгалуудын нэг бол Дэл уулын цогцолбор дурсгал юм. Дэл уул нь Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт орших баруунаас зүүн тийш 17 км, хойноосоо урагш 8 км орчим сунаж тогтсон жижиг дэл маягийн хаднуудаас бүрдэх бөгөөд урд хэсгээрээ Хөнжлийн уул, хойд хэсгээрээ Цагаан суваргатай хил залган оршино. Энэхүү уулнаа МЭӨ 3000 жилээс ХХ зууны дунд үе хүртлэх хүмүүсийн эдийн болон оюуны үнэт дурсгалууд өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн бөгөөд эл нурууны уулс бүхэн бэлээсээ оройгоо хүртэл бараг нэлэнхүйдээ хадны зурагтай. Зурагнууд нь билүү ч ...

Норовлин сум

Норовлин - Хэнтий аймгийн сум. Монгол улсын харьяат иргэн, Норовлин сумын суурин хүн ам - 2.254. Энэ тооллогоор бол аймгийнхаа 17 сумнаас 7-р олон хүн амтай сум гэж үзэгдэнэ.

                                     

ⓘ Дөрвөлжин булш

Дөрвөлжин булшны соёл нь Монгол орон дахь хүрэл зэвсгийн үеийн сүүл, Төмөр зэвсгийн эхэн үеийн буюу МЭӨ 1300-300 жилийн өмнөх археологийн соёл юм. Энэ соёл нь Сэлэнгэ-Дагуурын соёлын сууринд дээр бий болсон соёл байж болох юм.

Гадны зарим судлаачид энэ соёлыг Байгаль хавиар байсан Тунгусуудын Глазковын соёлын үргэлжлэл хэмээн үздэг.Л.Гумилевийн үзэж буйгаар тунгусууд өмнө зүгээс Байгал нуур руу нүүн ирж тэнд байсан палеосибирь хэлт Юкагируудыг хойд зүгт шахан суурьшжээ. Дөрвөлжин булш нь Хүннү нарын өвөгтэй холбогдох дурсгал болохыг эрдэмтэд тогтоожээ. Хятад сурвалжид тэмдэглэсэн Хүннүгийн өвөг аймгийн анхных нь Хүнью болон Гүй нар юм. НТӨ II мянганы үед Гүй нар монгол нутаг дээр мал маллаж тэрэг хэрэглэн нүүдэллэн амьдарч байсан ажээ.

                                     

1. Тархац

Дөрвөлжин булшны соёл нь Монгол орны төв, зүүн хэсэг, Буриадын бүх нутаг, Эрхүү мужийн өмнөд хэсэг Ангард цутгадаг Уда, Бирюса голуудын эхээс Байгал нуурын хойд эрэг хүртэл, Тувагийн зүүн тал, Өвөр Байгалийн хязгаарын өмнөд нутаг Амар мөрөн хүртэлх нутаг, Өвөр Монголын ихэнх нутаг, Хятадын баруун хойд хэсэгт Наньшаний нуруу хүртэл буюу Цинхай мужийн хойд хил Ганьсу мужтай залгаж байгаа хэсэг хүртэл тархжээ. Хойд зах нь Якутын Куда гол хүрнэ. Дөрвөлжин булшны соёлын хүмүүсийн зарим хэсэг баруун аймгууд руу нүүн суурьшиж байжээ. Харин баруун аймгуудад байсан хиргисүүрийн соёлын хүмүүсээс цөөн хэсэг нь зүүн тийш мөн Буриад руу нүүсэн нь дөрвөлжин булшныханд уусчээ. Иймээс хиргисүүр, дөрвөлжин булшны соёлын тархалт зах хэсгээрээ давхцдаг.

Дөрвөлжин булшны дээр хавтгай чулуунуудыг тойруулан босгосон байдаг тул энэ соёлыг дөрвөлжин булшны соёл гэж нэрлэдэг.Булшны эргэн тойронд оршуулгын, тахилгын байгууламж, эртний хүмүүсийн сууц, хадны сүг зураг байраас гадна талийгаачдад зориулан дагалдуулсан эд өлгийн зүйлс, малын яс олддог.Эдгээр булшны ихэнх нь МЭӨ VI зуунд хамаарах бөгөөд сүүлийнх нь МЭӨ II зууных буюу Хүннүгийн үеийнх байдаг.

Дөрвөлжин булш нь Монгол улсын нутаг болон Өвөр Байгалийн нутагт голчлон тархсан дурсгал бөгөөд Манжуур, Өвөр Монгол, Шинжааны нутагт бас тодорхой хэмжээгээр мэдэгдэж байна.

  • МЭӨXII-IV зуунд хамаардаг.
  • Дөрвөлжин булшинд талийгаачийг зүүн тийш нь хандуулан, дээш харуулан, нуруу тэнэгэр, хөл шулуун байдлаар хэвтүүлж, гарыг нь бие дагуулан тавьж оршуулах бөгөөд түүний эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг дагалдуулахаас гадна оршуулгын ёслол үйлддэг байжээ.
  • Дөрвөлжин булшны тархалтын хүрээ нь Алтай, Соёны уулсаас Их Хянган, Бага Хянганы нуруу Хармөрөн мужийн хойд хэсэг, Байгаль нуураас их говь хүртэл хамарна.
                                     

2. Дөрвөлжин булшны зохион байгуулалт

Булшны хүрээ нь 1.5-9.6 м, дөрвөлжин чулууны өндөр нь 0.5-3 м хүрдэг ба газрын гадаргаас 0.6м-2.5-3 метрийн гүнд байдаг.Дөрвөлжин булшнуудын дээр заримдаа буган хөшөө босгосон байх нь бий.Заримдаа бугын оронд морийг дүрсэлж хөшөөн дээрээ хутга, сүх зэрэг төрөл бүрийн зэр зэвсэг сийлсэн байх нь бий.

Нерчинскийн Лами ууланд 30 метр урт, 4 хэсгээс бүрдэх томоохон оршуулгын цогцолбор бий.Булшны дээрээс тус бүр нь 500 кг орчим жинтэй том чулуунуудаар дарж морь, үхэр, хонь дагалдуулсан байдаг.

Ихэнх дөрвөлжин булш эрт цагт тоногджээ.Эндээс олдсон хувцаснууд нь төрөл бүрийн өнгө, чимэглэлтэй байдаг.Мөн зүү, сүх, хутга, нум, аяга зэрэг эдлэл гардаг ба ихэнх нь хүрэл, цөөн хэсэг нь төмрөөр хийгджээ.

Оршуулах ёслолын зан үйлийг газар сонгох, зүг эрхэмлэх, эд өлөг дагалдуулах, хойллого үйлдэх ёс голлон бүрдүүлдэг байв.

Хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшнаас илрэн олдож буй эд өлгийн зүйлсийг ерөнхийд нь: Зэр зэвсэг байлдааны хэрэгсэл Аж ахуй хөдөлмөрийн багж хэрэгсэл Гоёл чимэглэлийн зүйлс Ваар, сав суулганы төрөл гэж ангилна. Дөрвөлжин булшийг хэлбэрээр нь: Дөрвөн буландаа өндөр шонтой, дөрвөн өнцөгт хүрээтэй Дөрвөн талын хүрээ нь намхавтар, хавтгай чулуун дараас бүхий Дөрвөн тал хүрээ чулуутай боловч хойд, урд хашлага нь дотогшоо хонхойсон булш хэмээн ангилан ялгасан байна. Дөрвөлжин булшийг гүйцэтгэсэн зан үйл, ёслолын зориулалтаар нь оршуулах ёслолын байгууламж, тахилга ёслолын байгууламж гэж ангилна.

                                     

3. Байгаль нуурын зүүн хэсгийн дөрвөлжин булшны соёл

Эндхийн зарим дөрвөлжин булшны гадуур чулуугаар дугариг эсвэл тэгш өнцөгт хүрээ үүсгэсэн байдаг.Голчлон өндөрлөг газар байрлуулсаныг нарыг шүтэх үзэлтэй холбон тайлбарладаг.

                                     

4. Угсаатны хамаарал

Дөрвөлжин булшны соёлын хүмүүс нь монголжуу төрхтэй байсан ба харин цөөн хэсэг нь буюу Тува, баруун хойд Монголоос сүүлд ирсэн дөрвөлжин булшны хүмүүс нь кавказ төрхтөн байжээ. Өмнөд Байгаль, зүүн Монголын хүрлийн үеийн хүмүүстэй дөрвөлжин булшны хүмүүс угсаа гарал нэг байсан байна.Монгол эрдэмтэд дөрвөлжин булшны соёл нь дараа үеийн Хүннү, Сяньби зэрэг монгол угсаатнуудын соёлтой ижил, дөрвөлжин булшны хүмүүс нь Монгол төрхтний өмнөд Сибирийн дэд бүлэг буюу монголчууд байсан гэж баталдаг бол гадны зарим судлаачид тэднийг гарал үүсэл нь бүрхэг тодорхойгүй гэх буюу Монгол төрхтний умард Сибирийн дэд бүлгийн угсаатан, монголчууд Карасукийн соёлыг мөхсөний дараа энд ирсэн гэж үздэг.

Тэд талийгаачийг оршуулахдаа чулуун дэр тавьдаг нь монголчууд талийгаачын толгой дор цай тавьж оршуулдагтай ижил байна. Тулаанд орж буй монгол цэргүүд "дэр авч үхнэ" гэдэг нь энэ заншилтай холбоотой. Мөн дөрвөлжин булшны соёлын хүмүүс болон хүннүчүүд уулын энгэрт хүмүүсийг оршуулдаг байсан нь одоо ч хэвээрээ байна.



                                     

5. Цахим холбоос

  • monarcheo.blogspot.com
  • History of Civilizations of Central Asia Volume I: The Dawn of Civilization: Earliest Times to 700 B.C
  • Культура плиточных могил Забайкалья и Монголии
  • archaeology-sos.blogspot.com
                                     
  • Ноён уулын булш нь 20 - р зууны дэлхийн археологийн шинжлэх ухааны хамгийн том нээлтүүдийн нэгт тооцогддог. Ноён уулын булш Төв Азийн нүүдлийн соёл иргэншлийн
  • үеийн анчин, түүвэрлэгчдийн археологийн соёл юм. Мензинская культура Монголын түүх Дөрвөлжин булш Хүрэл зэвсгийн үе Чикойская археологическая экспедиция
  • мезолитийн үеийн Минжийн соёлоос үүссэн байж болох юм. Чикойская культура Монголын түүх Дөрвөлжин булш Хүрэл зэвсгийн үе Чикойская археологическая экспедиция
  • хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн нүүдэлчид байсан гэдэг нь түүний дөрвөлжин булш буган хөшөөтэй нэг дор нэгэн цогцолбор болон оршин байдгаас илэрхий
  • үйлдвэрлэлийн нэг томоохон төв гэж үздэг. Хүрлийн үеийн гол дурсгал болох дөрвөлжин булш буган чулуу нь аймгийн ахлагч, аймгийн холбооны тэргүүн зэрэг хүндтэй
  • нэрлэнэ. Энэ хөндийд түүхийн өөр өөр цаг үед холбогдох булш хиргисүүр, буган хөшөө, дөрвөлжин булш түрэгийн тахилын онгон зэрэг дурсгалууд бий. Баянцагааны
  • музейн судлаачид малтлага судалгааны ажил хийжээ. Нийт 97 булш байгаагаас дийлэнх нь дөрвөлжин хэлбэрийн өндөр чулуун өрлөг бүхий том булшнууд бөгөөд ийм
  • ч бий. Булш нь тэг дугуй, тэгш дөрвөлжин гэсэн 2 үндсэн хэлбэртэй. Булшны дараас чулууг зөвхөн нэг үе хавтгайлан өрж тавьдаг учраас бусад булш хиргисүүрийн
  • ойролцоо баригдсан бөгөөд хааш хаашаа тэг дөрвөлжин хэлбэртэй хойноос урагш нэвт гарах замтай байдаг. Гүнжийн булш энэ онгоны ард талд байдаг. Судалгааны
  • зөрчид хоёр бичээс бий. Мөн энэ уулын орчмоор 3 хиригсүүр, 10 дөрвөлжин булш 10 орчим дугуй булш байна. Хадны бичиг: Баруун талд нь 3.4х4.5м орчим хэмжээтэй
  • сууцанд амьдардаг. Дархан хотын Төмөртэй уулын шувтрах үзүүрт Хүннү нарын булш байсныг 1946 онд эрдэмтэн судлаач А.П.Окладников анх илрүүлсэн. Дараа нь