ⓘ Өмнөд Солонгосын эдийн засаг

Сөүл

Сөүл - Өмнө Солонгос улсын нийслэл, 10 сая хүнтэй хот юм. Сөүл хот улсынхаа өрнө умард хэсэгт Кёнги аймгаар хүрээлэгдэн, Иньчонь хоттой хаяа залган оршдог. Хотын харьяалах талбай 605 км² байна. Засаг захиргааны хуваариар улсын нэгдүгээр дэсийн нутаг болох онцгой хот юм. 10 сая хүн оршин сууж байгаагаараа улсдаа тэргүүлэх бөгөөд дэлхийд 8-р байрт жагсах их хот болно. Сөүлийн эргэн тойронд хотын бөөгнөрөл бий болсон бөгөөд энэхүү Сүдугвонь бүсэд улсын тал хувь буюу 25 сая хүн оршин сууж байна. Сөүл хотын дундуур Хань мөрөн урсдаг бөгөөд эртнээс энд суурин үүсч хөгжжээ. НТӨ 18 онд Пэгжэ улс э ...

Азийн зуун

Азийн Зуун нь тодорхой хүн ам зүйн болон эдийн засгийн хандлагууд хэвээрээ үргэлжилбэл, 20-р зууныг Америкийн Зуун, 19-р зууныг Английн Зуун гэж нэрлэж байсантай адил 21-р зууныг Азийн улс төр ба соёл урлаг давамгайлна гэсэн итгэл үнэмшлийг тодорхойлоход хэрэглэгдэж буй нэр томъёо юм.

Кугүрё

Кугүрё - МЭӨ 37-НТ 668 онд Солонгос, Манжуурт оршин тогтнож байсан, солонгос угсаатны улс байв. Кугүрё нь Солонгосын хойгийн умард хэсэг, Манжуурын өмнөд хэсэгт оршин байсан. Пүё улсын агь Жүмун Чулбуньд ирж суугаад Кугүрё улсыг байгуулж Тунмён ван гэгджээ. Нийслэл Күннэ нь өнөөгийнхөөр Хятад улсын Гирин мужийн Жиань хотын нутагт байжээ. Пэгжэ, Шилла, Кугүрё гурван улс зэрэгцэн оршсоныг Солонгосын түүхэнд "гурван улсын үе" хэмээдэг. Пэгжэгийн вангийн ураг Кугурёгаас үүссэн домогтой. Пёнъян 427 оноос Кугүрёгийн нийслэл болсон. Кугүрё хөрш зэргэлдээх хятадын Хань, Цао Вэй, Сүй, Тан зэрэг улс ...

Монголын энхтайван

Монголын энхтайван гэдэг бол Монголын эзэнт гүрний нийгэмд тогтоосон байлдан дагууллыг ба XII-XIY зууны Монголын эзэнт гүрний үед Евразийн өргөн уудам нутагт амьдарч байсан уугуул иргэдийн соёл, эдийн засгийн амьдралыг тайлбарласан барууны эрдэмтдийн шинээр гаргасан нэр томъёо юм. Энэ үе бол Монголын өргөн уудам нутагт эзэнт гүрнийг дагаад харьцангуй тайван үе байсан бөгөөд хялбар харилцаа, арилжаа наймааны нэгдсэн удирдлага нь бүтээн байгуулалтад дэмжлэг болсон үе юм. Энэ ойлголт нь Ромын энхтайван гэх ойлголттой зэрэгцэн хэрэглэгддэг. Чингис хааны эзэнт гүрэн болон түүний өв залгамжлагчи ...

Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр

Эдийн засаг, бизнес, худалдаа арилжаа, хөрөнгө оруулалт, ажил гүйцэтгэх, хамтран ажиллах зэрэг эцсийн үр дүн нь эдийн засгийн үр ашиг авчрах аливаа гэрээ хэлцэлээс үүссэн маргааныг гэрээний талууд харилцан тохиролцон тухайн харилцааг мэргэшсэн хөндлөнгийн өөрсдийн сонгосон этгээдээр шийдвэрлүүлэх шүүхийн бус арга буюу арбитрын хэрэг хянан шийдвэрлэх арга нь дэлхий нийтэд 200 гаруй жилийн өмнө бий болжээ. Өнөөдөр дэлхийн эдийн засгийн хөгжил бүхий 200 гаруй улс оронд олон улсын болон үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах олон арван арбитр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд ...

Каннам дүүрэг

Бүгд Найрамдах Солонгос Улсын нийслэл Сөүл хотын 25 дүүргийн нэг нь Каннам юм. "Гол", "мөрөн" гэсэн утгатай 강 кан, "өмнө", "өмнөд" гэх 남 нам, "хотын дүүрэг", "хэсэг газар" гэх 구 кү гурван үсэг нийлж "Мөрний өмнөд дүүрэг" буюу 강남구 Каннамкү гэж нэрийдэгдсэн. Хан мөрний өмнөд эргийн харин голын урсгалыг дагуулвал зүүн эрэг 39.55 км² дэвсгэр газар Каннам дүүрэгт хамаарна. Сөүлийн олон дүүргээс баячуудын, тансаг, цэвэр цэмцгэр, хүн шигүү суурьшдагаараа Каннам ялгардаг. 2007 оны эцсээр Каннам дүүрэгт 561 мянган хүн, түүн дотроо 7054 гадаадын харьяат хүн оршин сууж байна. Дотроо 22 хороотой ...

                                     

ⓘ Өмнөд Солонгосын эдийн засаг

Өмнөд Солонгосын эдийн засаг Дэлхийд эхний 8-т, Азид эхний 3-т орж байна. Гадаад худалдааны гол түнш нь Хятад. Солонгосын эдийн засгийн тулгуур нь автомашин, хагас дамжуулагч, электроник, усан онгоц, гангийн үйлдвэрлэл юм.

1950-д оны үед Солонгос нь Азийн хамгийн ядуу орны нэг байв. Японы захиргаанд байх үед байгалийн баялагийн ихэнхийг олборлож дууссан ба Солонгосын дайны үед тус улс бүрэн сүйрсэн байна. 1962 онд цэргийн эргэлтээр төрийн эрхийг авсан генерал Пак Чон Хи-гий удирдлагаар Солонгосын эдийн засаг сэргэж эхэлсэн ба 40 жилийн дотор газар тариалан, загас агнуурын орноос өндөр технологи бүхий аж үйлдвэржсэн орон болж хувирчээ.

Пак Чон Хи ЗХУ-ын загвараар 5 жилийн тутмын макро эдийн засгийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн ба 1965 онд Японтой харилцах харилцаагаа хэвийн болгосноор гадаад худалдаа, хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгджээ. Эхлээд хөнгөн үйлдвэр, дараа нь хүнд үйлдвэрүүд байгуулагдаж, 1973 он гэхэд Өмнөд Солонгос нь эдийн засгийн хувьд Дэлхийд 34-т орох болов.

Эдийн засгийн энэ өсөлтийг "Хөн мөрний эрэг дэх ид шид" гэж нэрлэх болсон ба 1980-1990 онд Солонгос нь нэхмэл, даавуу, гутлын экспортоос илүү автомашин, электроник, усан онгоц, ган үйлдвэрлэж, экспортлох болжээ. Улмаар өндөр технологийн бүтээгдэхүүн болох компьютерийн дэлгэц, гар утас, хагас дамжуулагч үйлдвэрлэж эхлэв.

Өмнөд Солонгосын тэргүүлэгч компаниуд болох Хёндэ, Самсунг, Эл Жи, Эс Кэй зэрэг хувийн гэр бүлийн компаниуд нь Пак-ийн удирдлагын үеийн санхүүгийн болон татварын тааламжтай нөхцөлд цэцэглэн хөгжсөн байна.

1997 оны Азийн санхүүгийн хямралын үеэр Өмнөд Солонгосын эдийн засгийн сул тал жишээлбэл, ихээхэн хэмжээний гадаад өр гэх мэт ил гарсан ба энэхүү хямрал хоёр үе шаттайгаар явагджээ. Эхнийх нь 1997 онд, дараагийнх нь 1999 онд болсон Дэү компанийн дампууралаар илэрсэн байна. Дэү компанийн дампууралыг Дэлхийн түүхэн дэх хамгийн том дампуурал гэж тооцож байна. Уг хямралын дараанаас компаниудын бүтэц өөрчлөгдөн, 2003 он гэхэд Өмнөд Солонгосын хамгийн том гэр бүлийн 30 компанийн талаас илүү нь хувьцаат компани болжээ

2003-2005 оны хооронд эдийн засгийн жилийн өсөлт 4% болж буурав. Энэ бууралт нь хувь хүмүүсийн картын зээл, Хятадын ихээхэн хэмжээний импорт зэргээс үүдэлтэй байна. 2005 оноос хэрэгжүүлж эхэлсэн үл хөдлөх хөрөнгийн, тэтгэвэрийн, ажиллах хүчний шинэтгэлийн дүнд, 2006 оны эдийн засгийн өсөлт 5.1%-д хүрсэн байна.

Өмнөд Солонгосын эдийн засаг нь дунд зэргийн инфляци, ажилгүйдлын бага төвшин, экспорт, орлогын харьцангуй тэгш байдал зэргээр тодорхойлогдоно

Одоогийн байдлаар Өмнөд Солонгосын автомашин, усан онгоцны үйлдвэрлэл эдийн засгийн үндэс нь болж байна. Өмнөд Солонгосын Хёндэ моторс ба түүний салбар Киа моторс нь Дэлхийн 5 дахь том автомашин үйлдвэрлэгч юм. Солонгосын автомашин үйлдэрлэгчид хэдийгээр Европийн холбоотой байгуулсан Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хугацаа нь дууссан ч гэсэн Европийн холбооны улсуудад дахь экспортын хэмжээгээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Өмнөд Солонгосын усан онгоцны үйлдвэрлэл нь Дэлхийд хамгийн томд тооцогдож байгаа ба 2004 онд үйлдвэрлэлийн хэмжээгээрээ Японыг гүйцсэн байна. Өмнөд Солонгос нь дунджаар ажлын 4 өдөрт, 80 сая ам.долларын өртөг бүхий нэг усан онгоцийг үйлдвэрлэдэг ба 2006 оны байдлаар Дэлхий дээр шинээр үйлдвэрлэж буй 3 онгоц тутмын нэгийг үйлдвэрлэж байжээ.

Хэдийгээр Өмнөд Солонгос одоогоор усан онгоц үйлдвэрлэл, захиалгын хэмжээгээрээ илүү байгаа ч, Хятад улс 2015 он гэхэд Дэлхийн хамгийн том усан онгоц үйлдвэрлэгч болох зорилт тавьж байна. Гэхдээ одоогоор Солонгосын усан онгоц хямд өртөгтэй байгаа юм.

                                     
  • Өмнөд Солонгос, албан ёсоор Бүгд Найрамдах Солонгос Улс БНСУ сол. 대한민국 Тэхань миньгүг - Дорнод Ази болон Солонгосын хойгийн өмнөд хагаст оршдог бүрэн
  • Пакыг ерөнхийлөгч болоход Өмнөд Солонгосын эдийн засаг үсрэнгүй хөгжсөн ч 1970 - аад оны эхээр эдийн засгийн өсөлт саарч ирсэн. Өмнөд Солонгосчуудын дунд түүний
  • Солонгосын дайн нь Өмнөд ба Хойд Солонгосын хооронд 1950 оны 6 сарын 25 - наас 1953 оны 7 сарын 27 - ны хооронд болсон дайн юм. Хоёр Солонгосын аль аль нь
  • дорнод Азийн Солонгосын хойгийн Умард хагасыг эзэлсэн бүрэн эрхт улс юм. Умард талаараа Хятадтай ихэнх Оростой багахан өмнөд талаараа Өмнөд Солонгостой
  • нь Ёиду, эдийн засаг нь төв Каннам дүүрэг болсон. Сөүл нь Өмнөд Солонгосын бусад нутагтай ижил, чийглэг уур амьсгалтай. Учир нь Солонгосын хойг гурван
  • Пусан хот бол Өмнөд Солонгосын улсын доор шууд захирагдах, 767 км² нутаг дэвсгэрийг харьяалсан өргөн хот юм. Солонгосын хойгийн дорно өмнөд үзүүрт оршдог
  • захиргаат орон гээд 33 нутаг болж хуваагддаг. Хятад улс аж үйлдвэржиж, эдийн засаг нь тогтмол хурдтай өсч байгаа бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр
  • Зүүн өмнөд Азийн эдийн засаг нь их ашиг хайсан гадаадын хөрөнгө оруулагчдыг татахуйц өндөр зээлийн хүүг дэмжиж байлаа. Үүний үр дүнд тус бүсийн эдийн засаг
  • бичиж болно. Үндсэн өгүүлэл: Японы эдийн засаг Эдо эринд зарим зохион байгуулалттай аж ахуйн харилцаанууд үүсч, эдийн засаг хөгжсөн байдаг. Тухайлбал, Осакагийн