ⓘ Ховд (хот)

Ховд нисэх буудал

Ховд нисэх буудал нь Ховд аймгийн төв Ховд хотод байдаг, 1956 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа баруун бүсийн томоохон нисэх буудал юм. Тус нисэх буудлыг олон улсын нисэх буудлын статустай болгож Өрөмч хот уруу шууд нислэгтэй болгохоор яригдаж байгаа.

Бао Жүн

Сайд Бао Жүн нь Монголын Ховд хотод сангийн хэрэмд байрлан сууж байсан Манж Чин улсын сүүлийн амбан сайд юм. Түүний тушаалаар Богд хаант Монгол улсын нутаг дэвсгэрээс гарах тухай шаардлагыг хүргэж ирсэн Төмөржин зэрэг Засгийн газрын элч 2 хүнийг тарчилгаан зовоож алах тушаал өгсөн этгээд бөгөөд Баруун хязгаарыг манж-хятадын мэдэлд байлгахын тулд Ховд хот, сангийн хэрэм зэргийг бэхлэн сууж, шинжаанаас туслах хүч дуудаж байсан байна. Гэвч 1912 оны 8 сарын 5-6 болсон Ховдыг чөлөөлөлөх байлдаанаар монголчуудад олзлогджээ. Түүнийг бусад олзлогдогсдын хамт Хаант Орос улсын нутагаар дамжуулан хят ...

Сангийн хэрэм

Сангийн хэрэм нь Ховд хотын хойд хэсэгт, төв талбайгаас 750 метрийн зайд 10.5 га газар эзлэн орших, манжийн бэхлэлтийн үлдэгдэл юм. 1762 онд баригдсан тус бэхлэлтэд манж амбаны яам байрладаг байв. Ам дөрвөлжин хэлбэртэй, шавар ханаар хүрээлэгдсэн тус бэхлэлт нь зүүн болон баруун талдаа хаалгатай, дөрвөн өнцөгтөө харуулын цамхагтай байсан гэдэг. Бэхлэлтийн эргэн тойронд шуудуу ухаж усаар дүүргээд, модон гүүрээр бэхлэлт уруу нэвтэрдэг байв. Одоо үлдэж хоцорсон Сангийн хэрмийн хананы үлдэгдэл нь 3 өндөр, 1.5 метр зузаантай бөгөөд тал тус бүр нь 330 метрийн урттай. 1876-77 оны өвөл Ховд хотод ...

Ховдыг чөлөөлөх байлдаан

Ховдыг чөлөөлөх байлдаан нь Дундад зуунд монголчуудын Манжийн эсрэг хийсэн дайны тулалдаануудаас хойш анх удаа Монгол-Манжийн хооронд болсон эхний бөгөөд эцсийн тулалдаан юм.

Ислам

Ислам эсвэл Исламын шашин нь 7-р зуунд Арабын элч Мухаммедэд илгээгдсэн шашин юм. Энэхүү шашныг шүтэгч хүнийг мусульман гэдэг. Мусульманчууд Аллах Мухаммедэд Коран судрыг илгээсэн гэж үздэг. Энэ шашин нь итгэгчдийн тоогоор дэлхийн хоёрдугаар том шашин юм.

Алтай

Алтай хот БНХАУ - Алтай тойргийн төв Алтай тойрог - Шиньжян-Уйгурын өөртөө засах орны тойрог

                                     

ⓘ Ховд (хот)

Энэ хотыг бусад Ховдоос ялган таниарай. Жаргалант сум холбоосыг дарж адил нэрт зүйлсээс ялган таниарай.

Ховд нь Ховд аймгийн төв юм. Ховд хот Буянт голын хөндийд 70 км 2 талбай эзлэн Улаанбаатараас 1425 км зайтай газарт д.т.дээш 1406 м өндөрт оршино.

                                     

1. Түүх

Баруун Монголын олон ястны өлгий Ховд хотын анхны суурь Эрдэнэбүрэн сумын нутаг Онгоцны улааны урд Согоот уулын зүүн хойт зүгт орших Ховд голын хөвөөний Улаанхаргана хэмээх газарт Монгол улсын түүхэнд Галданбошигт Хаан хэмжээн алдаршсан Галдан цэргийн бэхлэлт, тарианы суурин байгуулахад анх үүссэн гэж үздэг.

1762 онд Монгол Алтайн нуруунаас эх авсан үзэсгэлэнт Буянт голын хөндийд шилжин суурьшиж байгуулагдсан. Энэ үедээ Буянт голын урд эрэг дээр орших цэргийн бэхлэлт бүхий дөрвөлжин хэлбэртэй 3.5-4 метр өндөр Сангийн хот гэгдэх хэрэм, их бага нарийн зээл гудамжнаас бүрдсэн" Маймаачин гэгдэх худалдааны дүүрэг, Буянт голын хойд эрэг дээр орших Түгээмэл амаржуулагч хийд зэргээс бүрдэж байв. Ховд хот Монголын Баруун хязгаарын олон ястны улс төр, эдийн засаг, худалдаа, шашин шүтлэгийн төв болж чадсан юм. Сангийн хотод манжийн төрийн гол аппарат Хэвэй амбан байрлаж Монголчуудтай холбоотой хэргийг эрхлэн ажиллаж байжээ. Олноо өргөгдсөн Монгол улсын хаан 8 дугаар богд Жавзандамба Засгийн газрын 1912 оны эхээр цэргийн яамны Сайд Хатанбаатар Магсаржаваар цэрэг удирдуулан явуулснаар 1912 оны 8 дугаар сарын 25-ны өдөр манж хятадыг буулган авч Ховд хотыг чөлөөлжээ.

1912 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн 1921 онд Ардын хувьсгалын ачаар тус хязгаар нутаг нь орчин үеийн хот болон хөгжих үндэс суурь тавигдсан юм.

1940 оноос Ховд аймгийн төв болж байсан бөгөөд 1952-09-04-нд АИХТ-ын зарлигаар Ховд аймгийн төвийг Жаргалант хот, 1961-06-20-ны өдрийн АИХТ-ийн зарлигаар Жаргалант хотыг Ховд хот гэж нэрлэжээ. 1952 оноос хойш Ховд хот өөрийн удирдлага бүтэцтэйгээр ажиллаж ирсэн юм.

УИХ-ын 1992 оны 23 дугаар тогтоолоор орон нутгийн төв хотуудыг сумын зохион байгуулалтад шилжүүлсний дагуу Жаргалант сум болсон юм. УИХ-ын 2003-01-02-ны өдрийн 02 тоот тогтоолоор Ховд хот нь баруун бүсийн тулгуур төв буюу улсын зэрэглэлтэй хот болсон.

                                     

2. Газар зүй

Жаргалант сум, Ховд хот нь далайн түвшнээс дээш 1405 метрийн өндөрт оршдог. Эх газрын шинжтэй эрс тэс уур амьсгалтай.Чийгийн үзүүлэлтээрээ хуурай дулаавтар, уул хээрийн мужид байдаг. Улаанбаатар хотоос 1460 км, аймгийнхаа бусад сумаас 25-375 км зайтай, Буянт, Ховд, Дуут сумдтай хил залгаа оршдог.

                                     

3. Хүн ам

Жаргалант сум Засаг захиргааны нэгж 12 багтай. Жаргалант суманд өөлд, халх, захчин, торгууд, урианхай, мянгад, дөрвөд, баяд, казак, үзэмчин зэрэг 10 гаруй үндэстэн ястнаас бүрдсэн 25279 хүн ам, 6858 өрхтэй. Хүн амын 12319 эрэгтэй, 12960 эмэгтэй байна.

Нийт хүн амын 68.23 хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг. Одоо тус хотод Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, 1940-1948 оны баруун хилийн тулгаралтанд оролцож байсан 28 иргэн аж төрөн амьдарч байна.

                                     

4. Эдийн засаг

Жаргалант сумын хэмжээнд 910 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд үүнээс нөхөрлөл 121, хоршоо 67, хувьцаат компани 6, хязгаарлагдмал хариуцлагатай компани 137, төрийн өмчийн үйлдвэрийн газар 4, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар 5, төсөвт газар 57, төрийн бус байгууллага15, салбар 13, төлөөлөгчийн газар 3, сумын харъяа ЕБС 7-н сургуульд 9000 гаруй сурагч, 11 цэцэрлэгт 1700 хүүхэд, Ховд их сургууль, ХААИС-ын салбар, Ховд-Эрдэм дээд сургууль зэрэгт нийт 2500 гаруй оюутан сурч суралцаж байна.

Сумын хэмжээнд Худалдаа үйлчилгээний Лут-Очир ХХК, мах боловсруулах экспортлох Буянт Катун ХК,Барилга угсралтын Ховд өргөө ХХК, Жаргалант Луу ХХК, Эрчим хүчний Барилга угсралтын Алтай трест, Баруун БОЭТөв, Олон улсын Нисэх онгоцны буудал, МҮЭХ-ны баруун бүсийн сургалтын төв, Дулаан үйлдвэрлэх, түгээх Бадамлах дөл ХК, Эрчим хүчний цахилгаан түгээх сүлжээ ХК, Ус олзворлох түгээх Шим ус ХК, харилцаа холбоо компани, арилжааны банк 6, төрөлжсөн зах 4, Зэвсэгт хүчний 123-р анги зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд хотын эдийн засаг нийгмийн хөгжилд томоохон байр суурь эзэлж байна.

Ховд хот нь төвөөс алслагдсан хэдий боловч Эрчим хүч, Зам тээвэр, харилцаа холбоо зэрэг дэд бүтэцийн хөгжлөөрөө баруун бүсийн бусад хотуудаас харьцангуй хөгжилтэй. Одоо тус сум 19 км засмал зам, цэвэр усны шугам 17 км, бохир усны шугам 16 км, холбооны шугам 28 км, эрчим хүчний шугам 50-иад км, 260 га барилгажсан талбай 21 га асфальтан бетон зам талбайтай. Үүрэн телефон, шуудан холбооны үйлчилгээ нэвтэрсэн.

-Ховд хот нь баруун бүсийн тулгуур төв болж өргөжсөн.

-Ховдчууд үндэсний эрх ашгийн төлөө тэмцэж чаддаг баатарлаг, хөдөлмөрч ард түмэн

Ажиллах хүчний нөөц ихтэй бөгөөд иргэд нь төрт ёсоо дээдлэх уламжлал, мэдрэмж сайтай, үндэстэн угсаатны хэл соёл, ёс заншлаа хадгалсан оюуны өндөр чадавхитай.

-Газар зүйн байршилын хувьд тохиромжтой ОХУ, БНХАУ, Казакстан улстай шууд харилцах гарцтай, түүгээрээ дамжин бусад улстай хамтын ажиллагаа түншлэлээ өргөтгөх өргөн сонголттой.

-Мал аж ахуй дунд үйлдвэрлэл, газар тариалан, гар урлалыг хослуулан хөгжүүлэх, уг бүтээгдэхүүнээр бусад аймаг хотын хэрэгцээг хангах зах зээлийн түшиц газар.

-Дээд боловсрол олгох, оношлогоо эмчилгээ хийлгэх, агаарын болон зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх соёл урлагийн болон бусад худалдаа үйлчилгээний төрөлжсөн байгууллагууд хөгжсөн.

-Ховд хот нь Ховд аймгийн төдийгүй баруун бүсийн улс төр, соёл шинжлэх ухаан, эдийн засаг нийгмийн хөгжлийн төв болж байна.



                                     

5. Эшлэл

  • Expedition trip to the North-West Mongolia, Tomsk State University and the University of Hovd, cooperation. Video.
  • Natalia Rudaya, Pavel Tarasov, Nadezhda Dorofeyuk. Holocene environments and climate in the Mongolian Altai reconstructed from the Hoton-Nur pollen and diatom records: a step towards better understanding climate dynamics in Central Asia // Quaternary Science Reviews
                                     
  • 4793Координат: 47 У, 93 З Ховд ᠬᠣᠪᠳᠤ нь Монгол улсын аймаг юм. Аймгийн төв нь Ховд хот Ховд хот нь Улаанбаатараас 1, 580 км, харин МУ - ын зүүн хязгаар
  • Ховд нь дараах утгуудын алийг ч зааж болно: Ховд аймаг - Монгол улсын аймаг Ховд хот - Монгол улсын хот Ховд сум - Увс аймгийн сум Ховд сум - Ховд аймгийн
  • Ховд нисэх буудал нь Ховд аймгийн төв Ховд хотод байдаг, 1956 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа баруун бүсийн томоохон нисэх буудал юм. Тус нисэх
  • 1981 он Ховд хотыг Манжийн эрхшээлээс чөлөөлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 1912 оны 5 дугаар сарын 24 - 26. Ховд хот Эрхлэн
  • баримт бий. Ховд хот - Ховд хотыг анх 1685 онд Зүүнгарын Галдан бошгот хаан өнөөгийн Ховд голын савд байгуулжээ. Хотын туурь эдүгээ Ховд хотоос 40 орчим
  • мэргэжлээр 1977 онд ОХУ - ын Москва хот Нийгмийн Ухааны Академид Улс төрийн дээд боловсрол эзэмшин тус тус төгссөн. 1964 - 1968 онд Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн
  • Сангийн хэрэм нь Ховд хотын хойд хэсэгт, төв талбайгаас 750 метрийн зайд 10.5 га газар эзлэн орших, манжийн бэхлэлтийн үлдэгдэл юм. 1762 онд баригдсан
  • Монголын үндэсний хувьсгалын түүхийн асуудал.Үндэсний архивын газар.УБ.2002. Монгол туургатны баатрууд Ховд хотыг чөлөөлсөн нь Монголын түүх Ховд хот
  • Баян - Өлгий аймаг аймгийн нийт хүн амын 88.7 болон Ховд аймагт аймгийн нийт хүн амын 11.5 Ховд Буянт сум оршин суудаг. Эдгээр аймгуудаас гадна Исламын
  • аймгийн сум Булган сум Өмнөговь - Өмнөговь аймгийн сум Булган сум Ховд - Ховд аймгийн сум Булган сум - БНХАУ - ын ӨМӨЗО - ы Шилийнгол аймгийн Шилийн хотын


                                     

Ховд (салаа утга)

Ховд нь дараах утгуудын алийг ч зааж болно: Ховд гол - Монгол орны 10 том голын нэгэн. Ховд сум - Увс аймгийн сум Ховд хот - Монгол улсын хот Ховд сум - Ховд аймгийн сум Ховд аймаг - Монгол улсын аймаг

                                     

Булган (салаа утга)

Булган гол - Монгол орон, Ховд аймгаар урсах гол, хилийн цаад урсгал нь Өрөнгө гол Булган уул - Монгол улс Архангай аймгийн Цэцэрлэг хотын дэргэдэх уул