ⓘ Физик

Физик хаяг

Компьютерийн ухаанд үндсэн 2 төрлийн хаяг байдгийн нэг нь физик хаяг бөгөөд энэ бол санах ойн бодит хаяг юм. Физик хаягийг өөрөөр бодит хаяг бинар хаяг гэж нэрлэдэг. Өгөгдлийн шугамаас үндсэн санах ой руу хандах хүсэлт тавигдах эсвэл санах ойд бүртгэгдсэн оролт гаралтын төхөөрөмжид хандахад, Физик хаяг нь хаягийн шугамын хэлхээнд хоёртын тооллын цифр хэлбэртэй байна. Өгөгдлийн санах ой дахь байрлалыг заасан хаяг болох логик хаягт хөрвүүлэлт хийсний үр дүнд физик хаягт шилжинэ. Төв процессорын үүсгэсэн хаяг нь санах ойн төхөөрөмжид хандах логик хаяг, санах ойн регистрт ганц л удаа ачаалагда ...

Физик санах ой

Физик санах ойн хэрэглээ өндөр байдаг. Физик санах ой нь компьютер дээр бичил долгионы хэлбэрээр хэрэгждэг. Бүх физик санах ой физик хуудсанд хуваагдаж RAM нь өгөгдлийг процессор уруу шууд дамжуулж эсвэл кэш санах ойд дамжуулдаг. Санах ойн бүр өөрийн хувийн хаягтай байдаг. RAM чип. Физик санах ойг санах ойд харьцуулан ашигладаг бөгөөд RAM-ын агуулгыг түр хадгалж, өөр програмд байршуулж болно. Санах ой, виртуал санах ой болон RAM юм Физик санах ойг дискийн файлд хадгалдаг бүтэцтэй хадгалсан өгөгдөл гэж үзэх хэрэгтэй. Тиймээс, аппликешн нь санах ойг хаягийн VirtualAttoc хэсэг рүү дуудаж шилж ...

Логик хаягыг физик хаягийн зайтай харьцуулах нь

Хаяг нь CPU гээр үүсгэгдсэн байдаг. Ингэж үүсгэгдсэн хаяг нь голдуу логик хаяг байдаг байхад санах ойн хэсгээр хаяг нь зөвшөөрөгддөг. Энэ нь физик хаяг руу илгээгддэг нийтлэг санах ойн ‘санах ой-хаягын регистр’- руу ачаалагддаг гэсэн үг юм.Эмхлэх -хугацаа болон ачаалах хугацаа нь хаягийг дагавал зохих процессууд нь логик болон физик хаягуудын хувьд адилхан үүсдэг. Хэдий тийм боловч биелэгдэх хугацаа нь хаягын дагавал зохих программын үр дүн нь логик болон физик хаягуудын хувьд ялгаатай байдаг. Энэхүү нөхцөл байдалд бид ихэвчлэн бодит хаяг шиг логик хаягыг илгээдэг. Бид энэ текстнээс логик ...

Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт

Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт нь ОХУ-ын Москва мужийн Дубна хотод байрладаг, Оросын цөмийн судалгааны төв болно. Тус төв нь 5500 ажиллагсадтай, 1200 судлаачидтай, үүнээс 1000 орчим нь 18 гишүүн орнуудын эрдэмтэд байдаг. Институт нь онолын физик, энергийн физик, хүнд ионий физик, нягтруулсан материйн физик, цөмийн реакц, нейтроны физик, мэдээллийн технологийн гэсэн долоон лабраторитой. Төвд ашиглагддаг гол төхөөрөмжид нь нуклетрон хэт дамжуулагч хурдасгуур эгэл энерги: 7 GeV, гурван изохроник циклотрон 120, 145, 650 MeV, фазатрон 680 MeV, синхрофазатрон 4 GeV багтана. Энэ төвд мөн ху ...

Олон улсын нэгжийн систем

Олон улсын нэгжийн систем - метрийн системийн орчин үеийн хувилбар. СИ нь дэлхий дээрх хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй нэгжийн систем бөгөөд худалдаа, аж үйлдвэр болон шинжлэх ухааны аль алинд нь өдөр тутам хэрэглэгддэг. Хуучин метрийн систем нь хэд хэдэн нэгжийн бүлгүүдээс бүрддэг. 1960 онд сантиметр-грамм-секунд сгс системээс илүүтэйгээр метр-килограмм-секунд мкс систем дээр үндэслэн СИ нэгжийн системийг бий болгосон. СИ систем нь хэд хэдэн шинэ нэгжийн нэрийг оруулж ирсэн. СИ систем нь тогтмол биш бөгөөд хэмжилтийн технологи хөгжих тутамд олон улс хоорондын зөвшилцлийн дагуу шинээр нэг ...

Кальци физик шинж

Кальци физик шинж: кальци нь хөнгөн, хатуу металл, кальцийг зүсэхэд шинээр үүссэн хэсгийн гадаргуу нь цагаавтар саарал өнгөтэй,хайлах буцлах темпартур газрын шүлтийн металлынхаас их. Кальци нь давтагдах сунгагдах шинж чанартай.Кальци агаарт исэлддэг тул түүнийг битүү саванд их төлөв керосинд дотор хадгална. Нягт 5тай тэнцүү ба доош бол хөнгөн, бага бол хүнд, ангижруулагч шинжтэй.Кальцийн нэгдлүүдээс байгалд өргөн тархсан нэгдэл нь: гантиг, шохойн чулуу, гөлтгөнө CaSO_4∙2H_2 зэрэг болно.Кальци нь Ca_3 _2 байдлаар фосфорит,апатит,амьтны эс зэрэгт агуулагдаж байдаг.Үйлдвэрт 6жингийн хлорид ка ...

Address-space identifiers

Компьютерын ухаанд үндсэн 2 төрлийн хаяг байдгийн нэг нь физик хаяг англиар:Physical address бөгөөд энэ бол санах ойн бодит хаяг юм. Физик хаягийг өөрөөр бодит хаяг англиар:Real address бинар хаяг англиар:Binary address гэж нэрлэдэг. Өгөгдлийн шугамаас англиар:Data Bus үндсэн санах ой руу хандах хүсэлт тавигдах эсвэл санах ойд бүртгэгдсэн оролт гаралтын төхөөрөмжид англиар:memory mapped I/O device хандахад, Физик хаяг нь хаягийн шугамын хэлхээнд хоёртын тооллын цифр хэлбэртэй байна. Өгөгдлийн санах ой дахь байрлалыг заасан хаяг болох логик хаягт хөрвүүлэлт хийсний үр дүнд физик хаягт шилжи ...

                                     

ⓘ Физик

Физик, "байгаль" ба φυσικῆ, "байгалийн тухай мэдлэг" гэдгээс гаралтай) нь матери, энерги, орон зай ба цаг хугацааг захирдаг тулгуур хуулиудыг нээх болон ойлгох зорилготой шинжлэх ухаан юм. Физикт ертөнц ба түүний харилцан үйлчлэлүүдийн эгэл хэсгүүд, мөн тулгуур зарчмуудын хүрээнд сайн ойлгож болохуйц системүүдийг шинжлэх явдлыг авч үздэг.

Бүх атомын дотоод дахь харилцан үйлчлэлийг бүрэлдүүлж буй квант механикийн үзэгдлүүдийг оролцуулан ертөнцийн хамгийн үндсэн ажиллагааг судалдаг тул физикийг тулгуур шинжлэх ухаан гэж үзэж болох ба үүн дээр хими, дэлхий судлал, биологи, ба нийгмийн шинжлэх ухаанууд тогтож байдаг. Үндсэн физикт гарсан нээлтүүд бусад бүх шинжлэх ухаануудад чухал нөлөө үзүүлдэг.

                                     

1. Оршил

Физик нь "туршлагын" үр дүнг тайлбарлах онолын загвар боловсруулах, үнэн загвартаа тулгуурлан дараагийн шатны туршлагын үр дүнг тооцох маягаар шинжлэх ухааны аргыг ашиглан байгалийг таньж мэдэх оролдого хийдэг. Анх физик нь байгалийн философийн нэг хэсэг байсан ба 19-р зуунд философиос салж биеэ даасан позитив шинжлэх ухаан болон хөгжжээ. Физикчид кваркуудаас хар нүхийг хүртэл, тусгаар атомоос хэт дамжуулагч хүртэл өргөн хүрээний физик үзэгдлүүдийг судалдаг байна. Бас харимхай ба харимхай биш депормацийн талаар гардаг.

                                     

2. Физикийн тулгуур онолууд

  • Сонгодог механик классик механик нь биесийн харилцан байршил өөрчлөгдөх хамгийн энгийн хөдөлгөөний шалтгаан, зүй тогтолыг судалдаг физикийн салбар юм. Сонгодог механикийн үндсэн хуулиудыг томьёолсон Ньютоны нэрээр "Ньютоны механик" гэж ярьдаг. Сонгодог механик нь хөдөлгөөнгүй биетүүдийг загварчилдаг статик, хөдөлж буй биетүүдийг загварчилдаг кинематик, ба хүчний үйлчлэл дор буй биетүүдийг загварчилдаг динамик гэсэн хэсгүүдэд хуваагддаг.
  • Харьцангуйн ерөнхий онол, нь дээрх онолын гравитацийг оролцуулан тооцсон өргөтгөл юм.
  • Харьцангуйн онол нь дараах хоёр онолоос бүтнэ
  • Термодинамик нь дулааны үйлчлэл ба энергийн нэг төлөвөөс нөгөөд шилжих хувирал, эдгээрийн температур, даралт, эзэлхүүн, механик үйлчлэл, ажил зэрэгт нөлөөлөх нөлөөллийг судалдаг физикийн хэсэг юм. Тэлж буй хийнээс ашигтай ажил гаргадаг дулааны машиныг сайжруулах гэсэн оролдлогуудаас термодинамик төрөн гарсан байна.
  • Статистик механик нь термодинамиктай нягт холбоотой онол ба бүрдүүлж буй жижиг хэсгүүдэд нь статистикийн зарчмуудыг хэрэглэн макро системүүдийг судалдаг.
  • Харьцангуйн тусгай онол нь 1 вакуум дахь гэрлийн хурд тогтмол ба гэрэл үүсгэгч ажиглагчийн аль алинаас хамаарахгүй, мөн 2 бүх инерциал тооллын системүүд дэх физикийн хуулиудын математик илэрхийлэл ижил байна гэсэн хоёр постулат дээр үндэслэгддэг. Эдгээр нь масс ба энергийн эквивалент чанар, хурдтай биеийн масс, хэмжээ ба хугацаа өөрчлөгдөх үзэгдлүүдэд хүргэдэг.
  • Квант механик нь атомын хэмжээний ба түүнээс жижиг системүүд, тэдгээрийн цацрагтай харилцан үйлчлэлцэх үйлчлэлийг ажиглагдах хэмжигдэхүүнүүдийн тусламжтай судалдаг онолын физикийн салбар юм. Квант механик нь бүх төрлийн энергийг багц багцаар цацардаг гэсэн ажиглалтан дээр үндэслэгддэг.
  • Цахилгаан соронзон хэмээх салбар нь цахилгаан соронзон орны шинж чанарыг судална. Цахилгаан цэнэгтэй байх нь бөөмсийн үндсэн шинж чанар бөгөөд түүнтэй холбоотой үзэгдлүүдйиг энэ салбарт авч үздэг.
                                     

3. Физикийн салбарууд

Физикийн өнөөгийн судалгаанууд материаллаг ертөнцийг өөр өөрийн талаас тусгайлан судалдаг хэд хэдэн том салбарт хуваагддаг.

  • Хатуу ба шингэн биеийн физик нь ихэнх үнэлгээгээр физикийн хамгийн том салбар бөгөөд бидэнтэй өдөр бүр дайралддаг ердийн хатуу болон шингэн биетүүд гэх мэт бодисын хэсгүүдийн шинж чанар атомыг бүрдүүлэгч хэсгүүдийн шинж чанарууд болон тэдгээрийн хоорондын харилцан үйлчлэлүүдээс яаж урган гарч буйг судалдаг.
  • Атом, молекулын физик ба оптик нь цөөн хэдэн атом молекулуудын жишээ нь гэрэлтэй харилцан үйлчлэх шинж чанаруудыг судалдаг. Сүүлийн үед энэ салбарын үлэмж хэсэг хэт өндөр вакуумд хашигдсан саяас тэрбум хүртэлх тооны атомын хамтын шинж чанарыг судалж байна. Энд жишээлбэл Бозе-Эйнштэйний конденцат хамаарах бөгөөд энэ салбар хатуу ба шингэн биеийн физиктэй нягт холбоотой.
  • "Их энергийн физик" гэж бас нэрлэгддэг эгэл бөөмийн физик нь бүх материйг бүрдүүлж буй эгэл бөөмсийг оролцуулан атомоос үлэмж жижиг хэмжээтэй бөөмсийг судалдаг.
  • Астрофизик нь физикийн хуулиудыг тэнгэрт явагдаж буй үзэгдлүүдийг тайлбарлахад хэрэглэнэ. Энд Нар ба нарны аймгийн бусад биетүүдээс эхлэн ертөнцийг бүхэлд нь авч үздэг.

Хорьдугаар зуунаас эхлэн физикийн тусгаар салбарууд маш нарийн болж хөгжсөн бөгөөд одоо үед физикчид бүх амьдралынхаа турш зөвхөн нэг салбарт ажиллах нь хэвийн үзэгдэл болоод байна. Альберт Эйнштейн 1879-1955 ба Лев Давидович Ландау 1908-1968 мэт физикийн олон салбарт амжилттай ажилладаг физикчид өнөө үед маш цөөрчээ.

Дорх хүснэгтэд физикийн нилээд хэдэн салбар ба дэд салбарыг жагсааж үзүүлэв.



                                     
  • Барилгын физик нь барилга байгууламжид физикийг ашиглаж буй хэрэглээ юм. Сүүлийн арван жилүүдэд буюу ойролцоогоор 1970 - аад оноос барилгын физикийн ач
  • Цөмийн физик гэдэг нь атомын цөмийн бүтэц, хувирлыг судалдаг физикийн шинжлэх ухааны нэгэн салбар. Атомын цөм эгэл бөөмсийг бүртгэх, тэдгээрийн хувирлыг
  • үр дүнд буй болдог. Хөдөлгөөнийг голдуу хурд, хурдатгал, шилжилт гэсэн физик хэмжигдэхүүнээр тодорхойлдог. Эдгээр хэмжигдхүүн хугацаанаас хамаарсан тэгшитгэлийг
  • үндсэн 2 төрлийн хаяг байдгийн нэг нь физик хаяг англиар: Physical address бөгөөд энэ бол санах ойн бодит хаяг юм. Физик хаягийг өөрөөр бодит хаяг англиар: Real
  • Физик хадгалалт эсвэл бодит хадгалалт гэж нэрлэдэг, физик санах ой гэдэг нь компьютерт суулгасан санах ойн нийт хэмжээг тодорхойлоход хэрэглэгддэг нэр
  • Физик космологи нь орчлон ертөнцийн гарал үүсэл, түүний хөгжлийн талаар судалдаг одон орон судлалын нэг салбар юм. Космологи
  • Физик газар зүй нь газар зүйн шинжлэх ухааны үндсэн 2 салбарын нэг юм. Физик газар зүй бол агаар мандал, усан мандал, шим мандал, гео мандал зэрэг байгальд
  • логик хаяг байдаг байхад санах ойн хэсгээр хаяг нь зөвшөөрөгддөг. Энэ нь физик хаяг руу илгээгддэг нийтлэг санах ойн санах ой - хаягын регистр - руу ачаалагддаг
  • байна. Өнгө нь гэрлийн эх үүсвэр ба гэрэл тусаж буй объект, материалын физик шинж чанараас, өөрөөр хэлбэл тухайн материалын гэрэл шингээлт, ойлголт зэргээс
                                     

Барилгын физик

Барилгын физик нь барилга байгууламжид физикийг ашиглаж буй хэрэглээ юм. Сүүлийн арван жилүүдэд буюу ойролцоогоор 1970- аад оноос барилгын физикийн ач холбогдол ихэссээр иржээ. Ялангуяа барилгын дулаан тусгаарлалтай холбогдон барилгын физикийг төлөвлөлтөнд ихээхэн анхаарах болсон байна.

                                     

Цөмийн физик

Цөмийн физик гэдэг нь атомын цөмийн бүтэц, хувирлыг судалдаг физикийн шинжлэх ухааны нэгэн салбар. Атомын цөм эгэл бөөмсийг бүртгэх, тэдгээрийн хувирлыг судлахад, тусгай хэрэгслийг ашигладаг. Тэдгээрийн тоонд спинтарископ, Гейгерийн тоолуур, Вильсоны камер зэрэг хамаарна. цөмийн бие тогтворгүй цөм нь цацраг идэвхт цацрагаар ангилагдана

                                     

Химийн элементийн цуваа

Химийн элементийн цуваа гэж химийн элементүүдийн нэг бүлэг элементийг нэрлэх бөгөөд эдгээр элементүүд нь өөр хоорондоо физик ба химийн шинж чанараараа ганц хоёр онцгой тохиолдлыг эс тооцвол тасралтгүйгээр өөрчлөгдөж байдаг. Жишээлбэл: Буцлах температур нэмэгдэхийн хэрээр хүчилтөрөгчийн нэгдлийн тогтвортой байдал буурна. Элементүүдийн цувааг олж нээсэн явдал нь үелэх системийг хөгжүүлэх анхны алхам болж өгчээ. Зарим нэг цуваанууд нь үелэх системийн бүлэгтэй яг тохирдог.

                                     

Адрон

Адрон нь эгэл бөөмийн физикийн ухагдахуун бөгөөд байгалийн 4 хүчний нэг болох хүчтэй харилцан үйлчлэлд ордог бөөмсийг хэлнэ. Адрон нь барион, мезон гэсэн хоёр төрөлтэй байна. Барион нь хагас бүхэл спинтэй бөөмс, харин мезон нь бүхэл спинтэй бөөмс юм. бүх адронууд 6-н төрлийн кваркнуудаас тогтоно гэж үздэг.